Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Арменийн парламентын сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүнгээр эрх баригч нам ялсныг Ерөнхий сайд Никол Пашинян зарлалаа. Тодруулбал, тус улсын эрх баригч "Иргэний гэрээ" нам сонгогчдын 54.5 хувийн саналыг авсан бол Оросыг дэмжигч, сөрөг хүчний "Хүчирхэг Армени" эвсэл 21.9 хувийн саналаар хоёрдугаарт жагсаж байна. Үүний араас "Армени эвсэл" 8.7 хувь, "Хөгжингүй Армени" нам тав орчим хувийн саналтайгаар удаалж байгаа аж. Гурван сая орчим хүн амтай тус улсын сонгуулийн ирц өндөр буюу нийт сонгогчдын 59 орчим хувь энэхүү сонгуульд саналаа өгсөн байна.
Ням гарагт болсон уг санал хураалт нь 2023 онд Азербайжан улстай хийсэн дайнаас хойш тус улсад зохион байгуулагдаж буй анхны парламентын сонгууль юм. Энэ утгаараа Ерөнхий сайд Никол Пашиняны Барууны орнуудтай харилцаагаа гүнзгийрүүлэх, олон жил үргэлжилсэн мөргөлдөөн, улс төрийн тогтворгүй байдлын эцэст Азербайжан улстай энхийн гэрээ байгуулах гэсэн гадаад бодлогын чиг шугамд өгч буй ард түмний шалгуур, үнэлгээ болов.
Пашиняны нам сонгуульд ийнхүү олонхын байр сууриа хадгалж чадвал түүнд 1980-аад оны сүүлээс хойш үе үе зэвсэгт мөргөлдөөн хийсээр буй Азербайжан улстай энхийн хэлэлцээг эцэслэн байгуулах, мөн тэдний гол холбоотон болох Турк улстай харилцаагаа хэвийн болгох улс төрийн эрх олгох юм.
Эх сурвалж: Reuters

#Армени,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3567