Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд ердөө хэдхэн хоног үлдээд буй энэ үед АНУ-ын Миссури мужийн Канзас хот дахь, Английн шигшээ багийн байрлах бэлтгэлийн баазын ойролцоо зэвсэгт халдлага гарч, есөн хүн шархадсан байна. Албаныхны мэдээлж буйгаар, шархадсан иргэдийн гэмтэл амь насанд нь аюулгүй аж. Канзас хотын цагдаагийн газраас одоогоор сэжигтнийг эрэн хайж байхгүй байгааг мэдэгдсэн байна. 

Уг халдлага Английн шигшээ багийн бэлтгэл сургуулилтаа хийхээр төлөвлөж буй Своуп тосгон цогцолбороос ердөө дөрөв орчим миль буюу 6.4 км зайд болсон байна. Английн баг хараахан Канзас хотод хүрэлцэн ирээгүй байгаа бөгөөд ирэх лхагва гарагт Флорида мужийн Орландо хотноо Коста Рикагийн шигшээ багтай ДАШТ-ий өмнөх нөхөрсөг тоглолтоо хийх хуваарьтай байгаа юм. Энэхүү үйл явдалтай холбогдуулан Английн Хөлбөмбөгийн холбоо ямар нэгэн тайлбар өгөхөөс татгалзлаа. 

Эх сурвалж: Reuters 

#Англи, #буудалцаан,