Ираны Гадаад хэргийн дэд сайд Казем Гарибабади ням гарагт мэдэгдэл хийж, бүс нутгийн орнуудын Засгийн газрууд Тегеранаас дайны нөхөн төлбөр шаардах эрхгүй хэмээн онцлов. Дайны улмаас АНУ-ын бүс нутаг дахь холбоотнуудад учирсан хохирлыг барагдуулахад Вашингтон Ираны царцаасан хөрөнгийг ашиглаж магадгүй гэсэн мэдээллийн хариуд Тегеран ийм, эрс няцаасан байр суурь илэрхийллээ. Тэрээр  "Ираны төрийн өмч хөрөнгө бол Вашингтоны хувьд дайны олз биш, түүний холбоотнуудад зориулсан төлбөрийн сан ч биш" хэмээн хатуу сануулжээ.

Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

АНУ-ын зүгээс Ираны зэвсэгт халдлагын улмаас ирээдүйд учрах хохирлыг нөхөн төлөх, сэргээн босгоход нь туслах зорилгоор Тегераны хөрөнгийг Булангийн орнуудын холбоотнууддаа олгохоор зэхэж байна гэж эх сурвалж мэдээлсэн юм. 
Мөн өмнө нь учирсан хохирлыг нөхөхөд ч уг хөрөнгийг ашиглах хувилбарыг хэлэлцэж байгаа бөгөөд АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Булангийн орнуудад хэдийн учраад буй хохирлын хэмжээг үнэлэх үүргийг ажлын хэсэгт өгөөд байгааг эх сурвалж нэмж тодотгосон билээ. 
Энэ дайны явцад Ираны тал Булангийн хэд хэдэн улс руу пуужин болон дроноор довтолсон бөгөөд үүнийгээ бүс нутаг дахь АНУ болон Израилын ашиг сонирхлыг онилсон хэрэг хэмээн тайлбарлаж ирсэн. Судалгааны "Rystad Energy" фирмээс дөрөвдүгээр сард гаргасан тайлангаас үзвэл, Ойрхи Дорнодын энэхүү мөргөлдөөн нь зөвхөн эрчим хүчний дэд бүтцийн салбарт гэхэд бүс нутагт 58 тэрбум ам.долларын хохирол дагуулж болзошгүй байна.

Гэсэн ч Ираны Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр тус улсын хөрөнгийг хураан авах, шилжүүлэх, эсвэл бусдад хуваарилах аливаа үйлдэл нь олон улсын эрх зүйг зөрчсөн, хууль бус үйлдэл болно гэдгийг Тегеран анхааруулав. 
Иран улс дайныг зогсоох зорилгоор хоёр улсын хооронд хийж буй хэлэлцээрийн хүрээнд Америкийн талд хураагдсан хөрөнгийнхөө тодорхой хэсгийг чөлөөлүүлэхийг шаардсаар ирсэн юм. Гэхдээ энэ удаад бүс нутгийн зарим орнууд өөрсдийн газар нутаг, цэргийн байгууламжаа "Ираны эсрэг түрэмгийлэл үйлдэхэд ашиглуулсан" тул тэд ямар нэгэн нөхөн төлбөр шаардах ёс суртахууны эрхгүй, харин ч тэд Иранд учруулсан хохирлоо бүрэн барагдуулах ёстой гэж Тегеран онцолж буй.  

Эх сурвалж: Reuters 

#АНУ, #иран,