Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Хятадын арми өнөөдөр цөмийн хөдөлгүүрт шумбагч онгоцноос Номхон далай руу алсын тусгалтай баллистик пуужин туршилтаар харвасан талаар төрийн өмчит Шиньхуа агентлаг мэдээллээ. Уг туршилт нь Япон, Австрали, Шинэ Зеланд зэрэг бүс нутгийн орнуудын шүүмжлэл, түгшүүрийг төрүүлээд байна.  

Мэдээлэлд дурдсанаар, Хятадын Ардын Чөлөөлөх Армийн тэнгисийн цэргийн хүчний цөмийн шумбагч онгоц орон нутгийн цагаар 12:00 цагт сургалтын зориулалттай хуурамч цэнэгт хошуутай пуужин хөөргөсөн бөгөөд пуужин олон улсын усан дахь урьдчилан тогтоосон бүсэд оновчтой унасан байна. Бээжин уг туршилтыг жил бүрийн цэргийн сургуулилалтын нэг хэсэг бөгөөд ямар нэг улс, байг онилоогүй, олон улсын хууль, практикт нийцсэн гэж мэдэгджээ.  

Австралийн Гадаад хэргийн сайд Пенни Вонг Хятад улс туршилтын талаар урьдчилан мэдэгдсэн ч ийм төрлийн пуужингийн туршилт нь бүс нутгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх “тогтворгүйжүүлэх үйлдэл” гэж мэдэгдсэн байна. Тэрбээр мөн Хятадын эрчимтэй цэргийн хүчний өргөтгөл нь ил тод байдал, зорилгын талаарх итгэл төрүүлэхүйц мэдээлэл дутмаг хэвээр байгааг онцолжээ.  

Шинжээчдийн үзэж буйгаар энэ туршилт нь Хятад улс стратегийн цөмийн шумбагч флот болон цөмийн зэвсгийн чадавхаа тасралтгүй өргөжүүлж байгааг харуулж байгаа бөгөөд бүс нутгийн аюулгүй байдлын талаарх болгоомжлолыг улам нэмэгдүүлж байна.    

Эх сурвалж: Reuters

#хятад улс, #Номхон далай,