Зарим шатахуун түгээх станцад (ШТС) дараалал үүсээд буйтай холбогдуулан Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням тайлбар өгч, улсын хэмжээнд шатахууны нөөц хэвийн байгаа бөгөөд иргэдийг сандрах шаардлагагүй гэдгийг онцоллоо. Тэрбээр сүүлийн хоёр өдөр орон нутгийн сумдын баяр наадам зэрэгцэн болсон тул шатахууны таталт эрс нэмэгдсэн гэж тайлбарлав. Мөн амралтын өдрүүдэд хотын шатахууны агуулахууд ажилладаггүй учраас даваа гарагт ачаалал нэмэгдэх нь хэвийн үзэгдэл гэдгийг хэлжээ. Түүнчлэн Үндэсний их баяр наадам дөхөж, иргэд хөдөө орон нутгийг зорих бэлтгэлээ базааж байгаатай холбоотойгоор шатахууны худалдан авалт эрчимжиж байгааг дурдсан байна.

Ялангуяа энэ сарын 8, 9-нд бүх аймгийн баяр наадам болохтой холбоотойгоор эрэлт өссөн аж. Сайд Г.Дамдинням “Өнөө шөнөдөө бүх шатахуун түгээх станцыг шатахуунаар бүрэн хангана. Одоогоор улсын шатахууны нөөц хангалттай байгаа учир иргэд сандрах шаардлагагүй” хэмээн мэдэгдлээ.

#онцолсон, #Шатахуун,