Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахууны хангамж, дотоодын газрын тосны олборлолт болон салбарт хөрөнгө оруулж буй компаниудын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр хууль ёсоор хөрөнгө оруулалт хийж, Монгол Улсын хууль, дүрмийг мөрдөж байгаа хэн бүхнийг ажлаа чөлөөтэй хийх боломжоор хангах ёстойг онцолж, хууль сахиулах байгууллагуудыг үүргээ хэрэгжүүлэхийг шаарджээ.

Түүний хэлснээр, Монгол Улс дотооддоо шатахуун үйлдвэрлэж, импортоос хамаарал багатай болохын тулд газрын тосны хайгуул, олборлолтыг нэмэгдүүлэх нь чухал юм. “Дотооддоо шатахуунтай болж, хүнээс царайчлахгүй болоход дотоодын газрын тос хамгийн чухал зүйл. Түүнийг хайх, олборлох, боловсруулах гэдэг бол маш их хөрөнгө мөнгө, хүчин зүтгэл шаардсан ажил. Хэн хүссэн бүхэн чаддаг, дийлдэг зүйл огт биш” хэмээн Г.Дамдинням хэлэв.
Мөн шатахууны хомсдол үүсэх бүрд гаднын нийлүүлэлтээс хамаарч, хүндрэлээ түр аргацаах бус урт хугацаанд дотоодын үйлдвэрлэл, нөөцийн хүчин чадлаа нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлэх шаардлагатайг онцоллоо. Тэрбээр “Шатахуун олж ир” хэмээн салбарын сайдыг шүүмжлэхийн зэрэгцээ газрын тос, ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулж буй хөрөнгө оруулагчдыг төр, аж ахуйн нэгж, иргэн гэлтгүй дэмжиж, үйл ажиллагааг нь хамгаалах ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. “Хамтдаа хичээхгүй л бол бид энэ харанхуй тойргоос гарахгүй” гэж АҮЭБ-ын сайд Г.Дамдинням байр сууриа илэрхийллээ.

#онцолсон, #газрын тос, #Шатахуун, #Г.Дамдинням, #Хайгуул,