Хятадын тал Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ Ясукуни сүмд тахилгын зардал өргөсөн болон Японы Засгийн газрын танхимын зарим гишүүн, парламентын гишүүд тус сүмд мөргөл үйлдсэнтэй холбогдуулан эрс эсэргүүцлээ илэрхийлжээ.

Хятадаас Японд суугаа Элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч 15-нд сэтгүүлчийн асуултад хариулахдаа, Японы талын дээрх үйлдэл нь Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын үр дүн болон дайны дараах олон улсын дэг журмыг ноцтойгоор сорьж байна гэж мэдэгдэв.

Тэрбээр “Хятадын тал үүнд хүчтэй эгдүүцэж, эрс буруушааж байна. Японы талд хатуу байр сууриа хүргүүлж, хүчтэй эсэргүүцэл илэрхийлсэн” хэмээн онцолжээ.

Хятадын талын үзэж буйгаар, Ясукуни сүм нь Японы милитаризмын түрэмгий дайныг өөгшүүлсэн үзэл санааны хэрэгсэл, бэлгэ тэмдэг бөгөөд түрэмгий дайнд шууд хариуцлага хүлээсэн А зэрэглэлийн 14 дайны гэмт хэрэгтнийг тахин шүтдэг байна. Иймээс Японы төрийн өндөр албан тушаалтнууд тус сүмд хүндэтгэл үзүүлж буй нь түүхийн шударга ёс, хүн төрөлхтний мөс чанарын эсрэг үйлдэл бөгөөд Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын үр дүн болон дайны дараах олон улсын дэг журмыг сорьж буй хэрэг гэж хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.

Мөн энэ жил Токиогийн шүүх хурал эхэлсний 80 жилийн ой тохиож байгааг тэрбээр онцолсон байна. Токиогийн шүүх хурал нь А зэрэглэлийн дайны гэмт хэрэгтнүүдэд хуулийн дагуу шийдвэр гаргаж, дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын үр дүнг хамгаалсан гэж Хятадын тал үзэж байна.

Хятадын талын мэдэгдсэнээр, Япон улс милитаризмын түрэмгийллийн түүхээ зөвөөр хүлээн зөвшөөрч, түүнд гүнээ эргэцүүлэн дүгнэлт хийх нь дайны дараа олон улсын хамтын нийгэмлэгт эргэн нэгдэхийн чухал урьдчилсан нөхцөл төдийгүй Хятад, Японы харилцааг тогтоож, хөгжүүлэх улс төрийн үндэс суурь юм.

Тиймээс Хятадын тал Японыг түүхэн гэм буруугаа гүнээ эргэцүүлэн дүгнэж, түүхийн сургамжийг чин сэтгэлээсээ авч, энх тайванч хөгжлийн амлалтаа чанд мөрдөхийг уриалжээ. Түүнчлэн милитаризмаас бүрэн татгалзаж, “дахин цэрэгжих” аюултай чиг хандлагаа зогсоон, түүхийн “шүүгдэгчийн суудалд” дахин очихгүй байхыг Японы талд шаардсан байна.

#ХЯтад, #Япон,