Монгол Улсад НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын “COP17” хурал зохион байгуулагдаж буйтай холбоотойгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хэрэгжүүлж буй “Сая тонн – Сая мод” хөтөлбөрийг танилцуулж байна. 

"Эрдэнэс Тавантолгой" ХК Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нэгдэж, байгаль орчныг хамгаалах, цөлжилтийг сааруулах болон газрын доройтлыг бууруулах зорилгоор "Сая тонн – Сая мод" хөтөлбөрийг 2030 он хүртэл амжилттай хэрэгжүүлж байна.

Уг хөтөлбөрийн хүрээнд Монгол орны байгаль, цаг уурын онцлогт тохируулан нийт 180 сая модыг 3 бүс нутагт шинжлэх ухааны үндэслэл, судалгаанд тулгуурлан тарьж ургуулахаар ТЭЗҮ батлуулан ажиллаж байна.  
- Говийн бүс 62 сая мод: Төмөр зам, авто замын дагуу хамгаалалтын ойн зурвас байгуулах, загаар ойжуулах.
- Хангайн бүс 82 сая мод: Шилмүүст модоор ойжуулах, төв суурин газрын ногоон бүсийг нэмэгдүүлэх.
- Говь-хээрийн бүс 36 сая мод: Агро ойжуулалтыг хөгжүүлэх.

Бүс нутгийн байгаль, цаг уурын онцлогт тохирсон мод, сөөгийн тарьц, суулгац үржүүлэх өндөр хүчин чадал бүхий хоёр агропарк байгуулж байна.
- Өмнөговь аймгийн Цогтцэций суманд "Эрдэнэс" агропарк (20 га)
- Дорноговь аймгийн Сайншанд суманд "Зүүнбаян" агропарк (30 га)

Мөн "Ногоон зам" төслийн хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын авто замын дагуу 62.5 га талбайд хамгаалалтын ойн зурвас байгуулж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулж байна.

#мод тарих, #цөлжилт, #"Эрдэнэс Тавантолгой" ХК, #COP17,