Өнөөдөр Тяньаньмэний талбайд болсон цуст хядлагын 35 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Бээжинд Тяньаньмэний талбайн аюулгүй байдлыг чангатгаж, хүмүүсийг дотогш нэвтрүүлэхгүй байгаа бол Хонконгт цагдаагийн хүчийг нэмэгдүүлсэн байна.

1989 оны зургадугаар сарын 4-ний үүрээр Хятадын танкнууд талбай руу нэвтэрч, хэдэн долоо хоног үргэлжилсэн оюутнууд болон ажилчдын эсэргүүцлийн жагсаалыг цэрэг зэвсгийн хүчээр нухчин дарсан юм.

Уг үйл явдлаас хойш хэдэн арван жилийн дараа ч жагсагчдын анхны зорилго болох хэвлэлийн эрх чөлөө, үг хэлэх эрх чөлөө хол байсаар байгаа бөгөөд зургадугаар сарын 4-ний өдөр Хятадад хориотой сэдэв хэвээр байгааг хүний эрхийн идэвхтнүүд хэлж байна.

Эрх баригч Коммунист нам амь үрэгдэгсдийн тоог зарлаж байгаагүй ч хүний эрхийн бүлгүүд болон гэрчүүд хэдэн мянган хүн амь үрэгдсэн гэж тооцоолдог.

Хятадын өөрийн нутаг дэвсгэр хэмээн маргадаг ардчилсан Тайваний Ерөнхийлөгч Лай Чин Те өнөөдөр Зургадугаар сарын 4-ний дурсамж түүхийн урсгалд арилахгүй” гэж мэдэгджээ.

Өнгөрсөн сард тангаргаа өргөсөн Лай Тайвань улс “дарангуйлагч дэглэмд эрх чөлөөгөөр хариулах болно” гэж нэмж хэлсэн байна.

Бээжин хот дахь Тяньаньмэний талбайн дэргэд орших цамхаг энэ өдөр ажиллахгүй тул тасалбар худалдаж авсан хүмүүс мөнгөө буцааж авах боломжтой гэсэн мэдэгдлийг цахим хуудсандаа нийтэлжээ.

Мөн Бээжингийн метроны сүлжээ Тяньаньмэний зүүн өртөөний гарцыг зургадугаар сарын 2-5-ны хооронд хаах болсон тухайгаа олон нийтийн сүлжээгээр мэдээлсэн байна.

“Тогтвортой байдлыг сахин хамгаалах” сайн дурын жижиг бүлгүүд буюу улаан тууз зүүсэн тэтгэврийн насныхан өнгөрсөн долоо хоногоос эхлэн Бээжингийн төвийн хорооллуудад эргүүл хийжээ. Явган хүний ​​гүүрэн дээр мөн харуулууд байрлуулсан нь улс төрийн эмзэг цаг үед түгээмэл ажиглагддаг байна.

Түүнчлэн Хятадын “WeChat”, “Douyin” зэрэг платформын хэрэглэгчид өөрсдийн профайл зургаа өөрчлөх боломжгүй болжээ.

Амьд үлдсэн хүмүүс болон амь үрэгдэгсдийн ар гэрийнхнээс бүрдсэн “Тяньаньмэний ээжүүд” бүлэг “Гучин таван жил өнгөрсөн ч эрх баригчид чимээгүй байсаар байна. Цахим ертөнцөд зөвхөн ‘Хятадын Коммунист Намын товч түүх’ дээр уг үйл явдлыг 1989 онд оюутны хөдөлгөөний улмаас үүссэн эмгэнэлт явдал гэж тэмдэглэсэн байхыг олж харж болно. Харин бид баримтыг үл тоомсорлосон ийм мэдэгдлийг хүлээн зөвшөөрч, тэвчиж чадахгүй” гэж өнөөдөр мэдэгдэв.

Үндэсний аюулгүй байдлын шинэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө жил бүрийн энэ өдөр лаа асааж томоохон жагсаал зохион байгуулдаг байсан Хонконгт цагдаагийн ажилтнууд Виктория цэцэрлэгт хүрээлэнгийн эргэн тойронд хамгаалалтыг чангатгасан байна.

Мөн Хонконгийн цагдаа энэ жил батлагдсан үндэсний аюулгүй байдлын шинэ хуулийн дагуу өнгөрсөн мягмар гарагт зургадугаар сарын 4-ний өдөртэй холбоотой цахим нийтлэлийн улмаас зургаан хүнийг баривчилсан. Үүнээс хойш дахин хоёр хүнийг баривчилсан байна.

Эх сурвалж: Reuters

#онцолсон, #хонконг, #ХЯтад, #Тяньаньмэний талбай, #Тяньаньмэний хядлагын ой,