Швейцарын засгийн газар Украинд энх тайвныг тогтоох зорилготой хоёр өдрийн дээд хэмжээний хурлыг зургадугаар сард зохион байгуулахаар болсноо лхагва гарагт мэдэгдэв.
Швейцар Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьскийн хүсэлтээр энх тайвны дээд хэмжээний уулзалт зохион байгуулахыг зөвшөөрснөө нэгдүгээр сард мэдэгдэж байв.
Үүнээс хойш Европын холбоо, Их Долоогийн гишүүн орнууд болон Хятад, Энэтхэг зэрэг орнуудтай уулзаж, хуралд оролцох сонирхол байгаа эсэхийг нь тандсан байна.
“Энхийн үйл явцыг эхлүүлэх өндөр түвшний хурлыг олон улсын хэмжээнд одоогоор хангалттай дэмжиж байна” гэж Холбооны Зөвлөлийн мэдэгдэлд дурджээ.
Хурал зургадугаар сарын 15-16-ны өдрүүдэд Нидвальден мужийн Бургенсток амралтын газарт болно. Зорилго нь Украинд энх тайван тогтооход таатай орчин бүрдүүлэх, мөн “энхийн үйл явцад Оросын оролцооны тодорхой замын зураглал”-ыг бий болгох явдал юм.
Оросын эрх баригчид дайныг зогсоох хэлэлцээрт нээлттэй гэж удаа дараа мэдэгдсэн ч Швейцарт болох хуралд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн байна. Мөн Москвагийн оролцоогүй Швейцарын санаачилга “учир утгагүй” гэж мэдэгджээ.
Москвагийн холбоотон Хятад улс өнгөрсөн сард тус хуралд оролцох асуудлыг авч үзнэ гэж мэдэгджээ.
Бээжин өөрөө жил гаруйн өмнө 12 зүйл бүхий дайныг зогсоох ерөнхий зарчмуудыг тодорхойлж байсан бөгөөд Оросын Гадаад хэргийн сайд бусад орны танилцуулсан төлөвлөгөөнөөс хамгийн боломжийн төлөвлөгөө байсныг энэ сард тэмдэглэсэн билээ.
Швейцарын Ерөнхийлөгч Виола Амхерд зургадугаар сард гаргах санаачилга амжилттай хэрэгжих баталгаа байхгүй бөгөөд энхийн гэрээ байгуулахад хүргэхгүй байж магадгүй гэж мэдэгджээ.
“Юу ч хийхгүй байх өөр хувилбар бий, гэхдээ энэ нь Европ төдийгүй Швейцарын тогтвортой байдалд хариуцлагагүй шийдвэр байх болно. Бид энэ бага хурлын үеэр энхийн төлөвлөгөөнд гарын үсэг зурахгүй ч үйл явцыг үүгээр эхлүүлэхийг хүсэж байна” гэж тэрээр хэвлэлийн бага хурал дээр хэлэв.
Швейцарын Гадаад хэргийн сайд Игнацио Кассисийн хэлснээр энэ долоо хоногт дэлхийн 100 гаруй оронд хуралд оролцох албан ёсны урилга илгээхээр төлөвлөсөн байна.
Зеленьский Амхерд нар дээд хэмжээний уулзалтад аль болох олон орныг оролцуулахаар тохиролцсон болохыг Украины Ерөнхийлөгчийн тамгын газар лхагва гарагт мэдэгдэв.
Эх сурвалж: Reuters

#УКраин, #Швейцар, #энх тайвны дээд хэмжээний уулзалт,