НӨАТ: Энэ сарын 18-нд тохирол явагдана

НӨАТ-ын урамшууллын долдугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг энэ сарын 18-ны ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдах гэж байна.
Иргэн та зургаадугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа энэ сарын 17-ны өдрийн 23.59 цагаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой гэж Татварын Ерөнхий газраас мэдээллээ.

Хариулах