Улаанбаатар хотын ойрын өдрүүдийн цаг агаарын төлөв байдлыг ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Оюунчимэгээс тодрууллаа.
Өнөөдөр буюу долоодугаар сарын 25-ны 08:00 цагийн байдлаар Төв аймгийн зүүн, Хэнтий, Дорнод аймгийн нутгуудаар аадар орж байна. Улаанбаатар хот орчмоор аадар бороо өнөөдөр шөнөдөө үргэлжилж орно. Маргааш долоодугаар сарын 26-ны үдээс хойш зогсох төлөвтэй байна. Харин долоодугаар сарын 27-оос агаарын хэм дулаарч долоодугаар сарын 28, 29-ны өдрүүдэд түр зуурын бороо орох төлөвтэй байна. Хэнтийн уулархаг нутгаар аадар бороо үргэлжилж орно. Иймд Хэнтийн уулсаас эхтэй томоохон голууд үерлэх магадлалтай учир голын ай сав дагуу нутаглаж байгаа иргэд болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС