Пүрэв гарагт Орос улс Украин руу тив алгасах баллистик пуужин харвасан бөгөөд олон мянган километрийн тусгалтай, цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх зориулалттай зэвсгийг дайнд ашигласан анхны тохиолдол болохыг Киевийн нисэх хүчин мэдэгдэв.

Москвагийн анхааруулгыг үл харгалзан Украин энэ долоо хоногт Оросын нутаг дэвсгэр рүү АНУ болон Их Британид үйлдвэрлэсэн пуужин харвасны дараа дайны нөхцөл байдал улам хурцдаж байгааг энэ үйл явдал харуулж байна.

Тив хоорондын баллистик пуужин (ICBM) нь цөмийн цэнэгт хошуу тээвэрлэхэд зориулагдсан стратегийн зэвсэг юм. Гэсэн ч өнөөдөр харвасан пуужин цөмийн зэвсгээр тоноглогдсон байсан гэх шинж тэмдэг байхгүй байна.

Украины Агаарын цэргийн хүчний мэдэгдэлд өгүүлснээр Орос Астрахань мужаас тив алгасах баллистик пуужинг хөөргөсөн ба зүүн төвийн Днепр хотын аж ахуйн нэгжүүд болон чухал дэд бүтцийг онилсон гэв. 

Үйлдвэрийн зориулалттай аж ахуйн нэгжид хохирол учирч, Днепр хотод гал гарсан бөгөөд хоёр хүн гэмтсэн болохыг бүс нутгийн захирагч Серхи Лысак мэдэгджээ. 

Орос мөн Кинжал хэт авианы пуужин, долоон Х-101 далавчит пуужин харваснаас зургааг нь унагасан болохыг Украины нисэх хүчин мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Reuters