Гэрэл зургийг MPA.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны улсын төсөвт бүхэлд нь хориг тавьсан. Ерөнхийлөгчийн хориг нь "Монгол Улсын Ерөнхийлөгч дахин Ерөнхийлөгчөөр сонгогдох Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжих Ерөнхий сайдыг хайж байгаа" гэсэн огт үндэслэлгүй, илтэд мушгин гуйвуулсан мэдээлэл тарааж байх тул албан ёсоор няцааж байна гэж ЕТГ-аас мэдээллээ.
Монгол Улсын 2025 оны улсын төсөвт бүхэлд нь хориг тавьсан нь алдааг эрт засах боломжийг нээж өгч байгаа төдийгүй, Улсын Их Хурал, Засгийн газрыг дэмжиж буй үйлдэл юм. Мөн улс төрийн нам, эвслүүд улсын төсвийн зардлыг бууруулна гэсэн сонгуулийн амлалтаа хэрэгжүүлэх, хууль дээдлэх зарчим баримтлахыг сануулсан үйлдэл гэдгийг дахин тодотгож байна гэлээ.