Маурицио Каттеланы хананд наасан гадил жимс бүхий бүтээл дуудлага худалдаагаар 5.2 сая ам.доллароор зарагдсан нь 1-1.5 сая ам.доллар хүрч магадгүй гэсэн анхны тооцооллоос давжээ.
Анх 2019 онд танилцуулж байсан “Инээдмийн жүжигчин” нэртэй бүтээлийн гурван хувилбарын нэг нь лхагва гарагийн орой Нью-Йорк хотод “Sotheby's”-ын дуудлага худалдаагаар зарагдсан байна.
Дуудлага худалдаанд крипто валютыг зөвшөөрч, онлайнаар болон утсаар санал хүлээн авч байсан тул 800,000 ам.доллароос эхэлсэн анхны үнэ маш хурдан тооцоолж байсан үнийн дүнг давжээ.
Дуудлага худалдааг зохион байгуулагч Оливер Баркер “Би гадил жимсний үнэ 5 сая долларт хүрнэ гэж хэзээ ч бодоогүй” хэмээн хошигносон байна. “Sotheby's”-д тавигдсан гадил жимсийг тухайн өдрийн эхээр 35 центээр худалдаж авсан аж.
Дуудлага худалдаанд Хятад гаралтай крипто бизнес эрхлэгч Жастин Сун ялсан бөгөөд тэрээр бүтээлийн үнэ дээр шимтгэлийг оруулаад нийт 6.2 сая ам.доллар төлөх ёстой.
Түүнд гадил жимс болон скочноос гадна уг бүтээлийг жинхэнэ гэдгийг нотлох гэрчилгээ, бүтээлийг байрлуулах болон гадил жимсийг хэрхэн солих талаар зааварчилгаа дагалдах гэнэ.
Сун “Энэ бол зүгээр нэг урлагийн бүтээл биш, урлаг, хошигнол, криптовалютын салбарыг холбогч соёлын үзэгдлийн илэрхийлэл юм. Энэ бүтээл ирээдүйд илүү их бодол, хэлэлцүүлгийг өрнүүлж, түүхийн нэг хэсэг болно гэдэгт би итгэж байна” гэж мэдэгджээ.
Мөн тэрээр “урлагийн түүх, нийтийн соёлд эзлэх байр суурийг нь хүндэтгэх” үүднээс гадил жимсийг идэхээр төлөвлөж буйгаа хэлсэн байна.
2019 онд Майамигийн Арт Базель үзэсгэлэнд толилуулж байсан уг бүтээлийг тухайн үед 120,000 ам.доллароор үнэлсэн нь дэлхий даяар шуугиан тарьж, урлагийн мөн чанар, үнэ цэний талаар маргаан үүсгэж байв.
Өмнө нь Каттелан “Америк” нэртэй цул алтаар хийсэн, бүрэн ажиллагаатай суултуур бүтээлээрээ урлагийн ертөнцөд мөн шуугиан дэгдээж байсан юм.
Эх сурвалж: The Guardian

#дуудлага худалдаа, #гадил жимс, #Маурицио Каттелан, #Sotheby's,