Гааг дахь Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ) Хамас бүлэглэлийн удирдагч Ибрахим Аль-Масриг, Израилын Ерөнхийлөгч Биньямин Нетаньяху болон тус улсын Батлан ​​хамгаалахын сайд асан Йоав Галлант нарыг баривчлах тушаал гаргаснаа мэдэгдлээ.

Шүүхийн өмнөх танхим Израилын шүүхийн шийдвэрийг эсэргүүцэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон байна. 

Шүүгчид Нетаньяху, Галлант нарыг дор хаяж 2023 оны аравдугаар сарын 8-аас 2024 оны тавдугаар сарын 20-нд анх баривчлах хүсэлт гаргасан өдөр хүртэл хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг үйлдсэн хэрэгт буруутай гэж үзжээ.

Ибрахим Аль-Масри долдугаар сард Газад хийсэн агаарын цохилтын үеэр амь үрэгдсэн ч түүнд холбогдох тушаал мөн гарсан байна.

Одоо ОУЭШ-ийн 124 гишүүн орон тогтоолыг хэрэгжүүлэх эсэхийг шийдэх болно.  

Эх сурвалж: Reuters

#Израил, #Йоав Галлант, #Хамас, #ОУЭШ, #Биньямин Нетаньяху, #Ибрахим Аль-Масри,