Бүгд Найрамдах Азербайжан Улсын Баку хотноо 2024 оны 11 дүгээр сарын 11-22-ны өдрүүдэд Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 29 дүгээр бага хурал /COP29/ болж буй. Энэхүү хуралд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяагаар ахлуулсан баг оролцож байна.

Энэ удаагийн талуудын бага хурал нь улс орнуудын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээг хурдасгах, түүнд хөрөнгө оруулалт босгох чиглэлээр “Санхүүжилтийн ТБХ” буюу “Finance COP” гэж нэрлэгдээд байгаа юм.

Үүний нэг жишээ нь Уур амьсгалын санхүүжилтийн хүрээнд хөнгөлөлттэй буцалтгүй тусламж олгох, Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг суурь конвенцын сангаас олгон тусламж уур амьсгалын санхүүжилтийн багадаа 20 хувийг олгох, уур амьсгалын санхүүжилтийг тодорхойлох, ингэхдээ хөгжилд зориулсан санхүүжилтээс тусад нь байлгахад гол анхаарлаа хандуулж байна.
Иймд энэ удаагийн талуудын бага хурлаас Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ, мөн түүнд дасан зохицох арга хэмжээ, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн гамшигт өртсөн хохирогчдод зориулсан сан босгоход шаардлагатай санхүүжилтийг босгох нь уг хурлаас хүлээгдэж буй нэг гол үр дүн болоод байна. 

Талуудын дээд шатны дараагийн уулзалт COP30 Бразил улсад 2025 онд зохион байгуулагдах аж. 

Эх сурвалж: БОУАӨЯ

#Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа,