Оросын Дотоод хэргийн яам тус улсад нэвтэрч буй бүх гадаадын иргэдийг “итгэлцлийн гэрээ”-нд гарын үсэг зурахыг шаардах тухай хуулийн төсөл боловсруулж байгааг төрийн мэдээллийн “Тасс” агентлаг лхагва гарагт мэдээлжээ.
Уг гэрээнд гарын үсэг зурснаар гадаадын иргэд “төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, Оросын гадаад, дотоод төрийн бодлого, төрийн байгууллага, тэдгээрийн албан тушаалтнуудын нэр хүндийг ямар нэгэн хэлбэрээр гутаан доромжлох” эрхгүй болох аж.
Ёс суртахуун, гэр бүл, гэр бүлийн уламжлалт үнэт зүйлстэй харшлах үйл буюу уламжлалт бус бэлгийн харилцаатай холбоотой заалтуудыг мөн гэрээнд багтаасан байна.
Түүнчлэн, “Зөвлөлт ард түмний эх орноо хамгаалахад үзүүлсэн эр зориг, фашизмыг ялахад оруулсан хувь нэмрийн тухай түүхэн үнэнийг гуйвуулах” нь гадаадын иргэдэд хориотой болох гэнэ.
Уг хуулийн төсөл нь батлагдвал ямар гадаадын иргэдэд үйлчлэх, эсвэл гэрээг дагаж мөрдөөгүй тохиолдолд ямар шийтгэл оногдуулах зэрэг нь тодорхойгүй байна.
Төслийг хуульчлахын тулд Оросын парламентын доод танхим болох Төрийн Думд танилцуулж, комиссоор хэлэлцүүлж, хэд хэдэн хэлэлцүүлэг өрнүүлсний дараа Путин гарын үсэг зурах ёстой.
Хуулийн төслийг Дотоод хэргийн яам, засгийн газар, ерөнхийлөгчийн тамгын газар хамтран боловсруулсан болохыг Думын Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл (ТУХН)-ийн асуудал эрхэлсэн хорооны дарга хэлсэн бөгөөд төсөл ногоон гэрлээр батлагдах магадлал өндөр байна.
Леонид Калашников нь санал болгож буй хуулийн зарим нарийн ширийн зүйлийг боловсруулах шаардлагатай байгааг мөн мэдэгджээ.
“Reuters” агентлаг мөн уг хуулийг парламентад албан ёсоор оруулж ирээгүй болохыг Думын нээлттэй мэдээллээс баталгаажуулсан байна.
Эх сурвалж: Reuters

#ОРос, #итгэлцлийн гэрээ, #үнэнч байдлын гэрээ,