Финланд улс орогнол хүсэгчдийн урсгалыг зогсоохын тулд Оростой хиллэдэг хамгийн хойд талын боомтоос бусад бүх боомтоо баасан гарагийн шөнө дундаас эхлэн хаахаар болсныг тус улсын Ерөнхий сайд Петтери Орпо лхагва гарагт мэдэгдэв.
Энэ сарын эхнээс хойш Европын Холбоонд зорчих хүчинтэй бичиг баримтгүй 600 гаруй хүн Оросоор дамжин Финландад ирсний дараа Хельсинки хэд хэдэн боомтоо хааж, цагаачдын урсгал нэмэгдсэнд Москваг буруутгаж байв. Харин Оросын тал Финландын гүтгэлгийг үндэслэлгүй хэмээн няцаасан.
Цагаачлалын албаныхны мэдээлснээр орогнол хүсэгчдийн дийлэнх нь Йемен, Афганистан, Кени, Марокко, Пакистан, Сомали, Сири зэрэг олон улсаас ирсэн байна.
Европын Холбооны хилийн “Frontex” агентлаг Хельсинкийн хүсэлтийн дагуу ирэх долоо хоногт Финландын хил рүү өмнөх 10 дээр нэмээд 60 офицероо илгээж, техник хэрэгсэл байрлуулахаар төлөвлөж байгаагаа өчигдөр мэдэгдэв.
Өнгөрсөн долоо хоногоос хойш Сомали, Сириэс ирсэн 75 цагаач Оросоор дамжин хил зөрчихийг завдсаны дараа лхагва гарагт эхээр Эстони улс мөн Москваг уг “эрлийз халдлага”-д оролцсон хэмээн буруутгасан байна. Түүнчлэн Оросоос ирэх цагаачдын урсгал нэмэгдвэл хилийн боомтуудаа хааж, хууль бус цагаачдын эсрэг арга хэмжээ авахад бэлэн байгаагаа мэдэгджээ.
Финландын гурван боомт баасан гарагийн шөнө дундаас эхлэн арванхоёрдугаар сарын 23-ыг хүртэл хаалттай байх бөгөөд энэ хугацаанд зөвхөн хойд хэсгийн Раяа-Иосеппи хилийн боомт нээлттэй байх юм.
Эх сурвалж: Reuters

#ОРос, #Финланд, #Хилийн боомт, #хууль бус цагаачид,