Оросын эрх баригчид гадны иргэдтэй харилцдаг эрдэмтдийн хувийн мэдээллийг цуглуулж эхэлснийг Можем Объяснить бие даасан эрэн сурвалжлах мэдээллийн хэрэгсэл пүрэв гарагт мэдээлэв.

Тодруулбал, Оросын Боловсрол, шинжлэх ухааны яам 2023 онд олон улсын шинжлэх ухааны арга хэмжээнд оролцсон оюутан, эрдэмтдээс асуулга бөглөхийг шаардсан албан бичгийг их дээд сургуулиуд руу илгээсэн байна.

Бөглөх маягтад олон улсын конгресст оролцогчдын бүрэлдэхүүн болон Оросын эрдэмтэд, шинжлэх ухааны байгууллагуудын зохион байгуулсан эсвэл оролцсон үзэсгэлэнгийн арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл”-ийг шаардсан байжээ.

Би өмнө нь ижил төстэй ажлуудыг хийж байсан, гэхдээ ийм хэмжээний жагсаалттай анх удаа таарч байна гэж яамны ажилтан Можем Объяснить”-д ярьсан байна.

Тэдний тооцоолсноор Оросын Боловсрол, шинжлэх ухааны яам арванхоёрдугаар сарын 22-ны өдөр гэхэд “хэдэн зуун мянган биш юм аа гэхэд хэдэн арван мянган” эрдэмтдийн талаарх мэдээллийг цуглуулах боломжтой аж. Уг мэдээлэлд үндэслэн эрдэмтдийн "зохисгүй харилцаа холбоог" таслан зогсоох эсвэл гадаадад зорчихыг хязгаарлах төдийгүй гадна жагсаалтыг Оросын тагнуулын алба ашиглаж магадгүй гэж яамны эх сурвалж хэлсэн байна.

Тэрээр үүнийг Энэ бол их сургуулийн багш нарыг гадаад руу хууль бусаар нууц ажил хийлгэхээр илгээдэг байсан Зөвлөлтийн практик”-тай зүйрлэжээ.

Эх сурвалж: The Moscow Times

#ОРос, #Можем Объяснить, #Оросын Боловсрол, #шинжлэх ухааны яам,