Төмөр замаар 2.5 цагийн хугацаанд хүрэх боломжтой дотоодын чиглэлүүдэд нислэг үйлдэхийг хориглох тухай хууль мягмар гарагаас Франц улсад хэрэгжиж эхэллээ.

Францын Тээврийн сайд Клемент Бон хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чиглэсэн “чухал алхам” хэмээн уг хуулийг танилцуулжээ.

“Бид амьдралын хэв маягаа нүүрстөрөгчөөс ангижруулахын төлөө тууштай тэмцэж байгаа ч тогтмол, хурдан, үр ашигтай галт тэрэгний сүлжээнд холбогдсон томоохон хотуудын хооронд онгоцоор нисэж байна. Үүнийг зөвтгөх боломжгүй” гэж тэрээр мэдэгдсэн байна.

Парис-Орли нисэх онгоцны буудлыг Бордо, Нант, Лион хоттой холбосон чиглэлийн нислэгүүд хоригт багтжээ. Гэхдээ энэ нь холбох нислэгүүдэд нөлөөлөхгүй байна.

Энэхүү хоригийг хэрэгжүүлэхийн тулд Европын холбооны зүгээс агаарын тээврийг хохирглосон хотуудын хооронд 2.5 цагаас хүрэхгүй хугацаанд зорчих боломжтой өндөр хурдны галт тэрэгний сүлжээнд холбогдсон байх, мөн аялагчдыг зорьсон газартаа дор хаяж найман цаг зарцуулах боломжийг олгохын тулд галт тэрэгний хуваарийг сунгахыг шаарджээ.

Зарим хүмүүс энэхүү хоригийг уур амьсгалын асуудалд бодитой нөлөө үзүүлэхгүй гэж үзэж байна.

“Энэ арга хэмжээнд хэн ч хууртахгүй болов уу. Зорчигчид угийн эдгээр чиглэлд нисэхээс татгалздаг” гэж “Air France”-ын нисгэгчдийн холбооны дэд ерөнхийлөгч асан Гийом Шмид “Twitter”-т жиргэжээ.

“Transport & Environment” нөлөөллийн бүлгийн агаарын тээвэр хариуцсан Жо Дарденне “Францын дотоодын нислэгт тавьсан хориг нь бэлгэдлийн чанартай алхам бөгөөд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад маш бага нөлөө үзүүлэх болно” гэж мэдэгдсэн байна.

“T&E”-ийн тооцоолсноор хоригт багтсан чиглэлүүд нь Францын дотоодын нислэгүүдээс ялгардаг хорт утааны 3%-ийг л бүрдүүлдэг байна.

Эх сурвалж: CNN

#Франц, #хүлэмжийн хий, #дотоодын нислэг,