Live
COVID-19

50 мянган тун “АстраЗенека” вакцин өнөөдөр ирнэ

Коронавирусийн эсрэг вакцины хоёр дахь тун вакцины татан авалтаас шалгаалж хойшлоод байгаа. Тэгвэл 50 мянган тун “АстраЗенека” вакцин өнөөдөр ирнэ гэж ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа хэллээ.

Тэрбээр “АстраЗенека” компанийн нэмэлт 50 мянган хүн тун вакцин өнөөдөр ирнэ. Өмнөх вакцины үлдэгдэл мөн тодорхой хэмжээнд бий. Тиймээс уг вакцины хоёр дахь тунг эмч мэргэжилтнүүд болон халдварын эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй цагдаагийн алба хаагчдад хийгээд эхэлсэн” гэсэн юм.

Ташрамд, манай улс 630 мянган иргэнээ вакцины нэг, хоёрдугаар тунд хамруулаад байгаа.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet