БАЙГАЛЬ ОРЧИН

ФОТО: ОХУ-ын Сибирь, Якутад гарсан түймрийн утаа Улаанбаатар, Дархан, Орхон, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийг бүрхээд байна

Гэрэл зургийг MPA.mn

Энэ сарын 4-нөөс Улаанбаатар хотыг манан бүрхэж эхэлсэн ч энэ нь манан бус түймрийн утаа байсныг ЦУОШГ-аас мэдээлсэн.

Тодруулбал, Монгол Улсад өнөөдрийн байдлаар ой хээрийн түймэр гараагүй бөгөөд ОХУ-ын Сибирь, Якутад гарсан олон удаагийн ой хээрийн түймрийн утаа Улаанбаатараас гадна Дархан-Уул, Орхон, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийг бүрхээд байна. Мөн утаа улам өтгөрч байгаа нь дээрх түймрийг унтрааж хүчрэхгүй байгаатай шууд холбоотой аж.

ОХУ-ын Сибирийн бүс нутагт сүүлийн 150 жилд үзэгдээгүй хуурайшилттай зун болж байгаагаас түймэр ихээр гарах болжээ. Өнгөрсөн зургадугаар сараас хойш нийт 200 гаруй удаа түймэр гарч, 15 мянган км газар нутагт галд шатсан байна. Энэ удаагийн түймрийн утаа хэд хоног Монгол Улсыг бүрхэх нь тодорхойгүй байгаа юм.

ФОТО:

Хөвсгөл аймаг, Хатгал сум. 2021.08.08 Гэрэл зургийг Д.ЭРДЭНЭЦЭЦЭГ/MPA.mn
Хөвсгөл аймаг, Хатгал сум. 2021.08.08
Булган аймаг. 2021.08.07

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet