УИХ-ын 18, 28 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтын дүн, хорооны шийдвэрийг танилцууллаа.
Энэ үеэр Сонгуулийн Ерөнхий хорооны дарга М.Дэлгэрнаран "Аравдугаар сарын 16-нд нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт болж, нэгдсэн дүн мэдээг гаргасан. Ингэхдээ санал хураалтыг 100 хувь гараар тоолсон. УИХ-ын 18, 28 дугаар тойргийн санал хураалтын дүнг үндэслэн Сонгуулийн ерөнхий хороо өнөөдөр хуралдаж, хамгийн их санал авсан хоёр нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, үнэмлэх гардууллаа.
Хэнтий аймгийн 18 дугаар тойрогт Ц.Идэрбат нийт саналын 70 хувь буюу 17,264 хүний санал авсан, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт Э.Батшугар 28,537 хүний санал авсан байна. Сонгуулийн ерөнхий хороо шийдвэрээ гаргасан учир нөхөн сонгуулийн дүнг УИХ, Ерөнхийлөгчид өргөн барина" гэв.

#онцолсон, #live, #Сонгуулийн ерөнхий хороо, #УИХ-ын нөхөн сонгууль,