Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр коронавирусийн эсрэг вакцины дөрөв дэх тунгийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Дельта давлагааны үед иргэд маш богино хугацаанд шинж тэмдэггүй хэлбэрийн хатгаа болж байсан бол Омикроны үед шинж тэмдэг нь тод байх ч хатгаа болохгүй байгаа. Тиймээс бид зөвхөн хүүхэд, жирэмсэн эмэгтэй гэх мэт эрсдэлт бүлгийн иргэдийг эмнэлэгт хэвтүүлнэ. Бусад иргэд гэртээ шинж тэмдгийн эмчилгээ хийх зохицуулалт хийнэ.

Ямар ч өвчлөл шинж тэмдэг нь илүү тод байх тусам хөнгөн байдаг онцлогтой. Гэхдээ өмнө нь огт вакцин хийлгээгүй ч өвчлөхгүй байсан иргэд Омикроны давлагааны үед 100 хувь өвчлөх эрсдэлтэйг хэлье.

Мөн нэгдүгээр тунтай бол 100 хувь, хоёр болон гуравдугаар тунг хийлгээд гурван сар өнгөрсөн бол 100 хувь өвчлөх эрсдэлтэй. Түүнчлэн халдвараар өвчилснөөс хойш вакцин хийлгээгүй бол мөн Омикрон халдвараар өвчлөх эрсдэл бий. Учир нь тусаад эдгэрсний дараа тогтсон дархлаа Омикрон хувилбар хангалттай хамгаалж чадахгүй.

Харин өвчилсний дараа вакцин хийлгэсэн буюу хайбрид дархлаатай болсон иргэд Омикроны давлагаанаас маш сайн хамгаалагдаж байгаа гэх мэдээлэл байна" гэв.

#Коронавирус, #Омикрон хувилбар, #эмя,