Ковидын хүнд халдвар нь тархины “хяналтын төв”-д үрэвсэл үүсгэдэг бөгөөд удаан хугацаанд амьсгал давчдах, ядрах, түгшүүртэй санагдах зэрэг зарим өвчтөнд илэрдэг шинж тэмдгийг үүнтэй холбон тайлбарлаж болно гэж судлаачид үзэж байна.
Вакцин нэвтрүүлэхээс өмнө буюу тахлын эхэн үед ковидоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 30 хүнд “MRI” шинжилгээ хийхэд амьсгал, зүрхний цохилт, цусны даралт зэрэг үйл ажиллагааг зохицуулдаг тархины багана хэсэгт үрэвслийн шинж тэмдэг илэрчээ.
Хүнд хэлбэрийн ковидын халдварын үед дархлааны хариу урвал өдөөгдсөнөөр тархины багана хэсгийг үрэвсүүлдэг бөгөөд үрэвслээс болоод ковидын дараах зарим шинж тэмдэг хэдэн сарын турш үргэлжилдэг гэдгийг уг үр дүн харуулсан байна.
Кембрижийн их сургуулийн мэдрэл судлаач, судалгааны зохиогч доктор Катарина Руа “Амьсгалын үйл ажиллагаатай холбоотой тархины хэсгүүдэд хэвийн бус байдал ажиглагдсан. Энэ нь удаан үргэлжилдэг шинж тэмдгүүд нь Ковид-19-ийн халдварын дараах тархины багана хэсгийн үрэвслийн үр дагавар болохыг баттай харуулж байна” гэж хэлэв.
Зөвхөн Англи, Шотландад гэхэд 2 сая орчим хүн, дэлхийн хэмжээнд олон арван сая хүн “урт хугацааны ковид”-оор өвчилсөн гэж тооцоолдог. Урт хугацааны ковидоор шаналж буй олон хүн амьсгал давчдах, ядрах зэрэг шинж тэмдгүүдийг мэдээлдэг бөгөөд эдгээр бүх тохиолдлууд мөн тархины үрэвслийн нөлөө байж болзошгүй гэсэн үг юм.
Руа болон түүний хамтрагчид судалгаанд оролцогчдын тархины зургийг “7 Tesla MRI” гэх нарийвчлал сайтай төхөөрөмжөөр авсан байна.
Үр дүнд нь өвчтөнүүдийн тархины багана хэсэгт эмнэлэгт ирснээс нь хойш хэдэн долоо хоногийн дараа үрэвсэлтэй холбоотой өөрчлөлтүүд ажиглагдаж эхэлснийг тогтоожээ. Зургаан сар гаруйн дараа авсан зурагт гэмтлийн шинж тэмдэг нь арилаагүй хэвээр байсан байна.
Тархины багана хэсгийн гэмтэл нь ковидын халдварын дараах сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай ч холбоотой байж болзошгүй аж. Судалгаанд хамрагдсан өвчтөнүүдээс хамгийн их үрэвсэлтэй хүмүүст хамгийн хүнд шинж тэмдэг илэрч, сэтгэлийн хямрал, түгшүүр нь хамгийн өндөр түвшинд байсан болохыг “Brain” сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны тайланд өгүүлжээ.
Эх сурвалж: The Guardian

#ковидын халдвар, #тархины хяналтын төв, #тархины багана, #урт удаан ковид,