Германы иргэн 62 настай эр эмчийн зөвлөгөөг үл харгалзан ковидын эсрэг вакцинд 217 удаа хамрагдсан хачирхалтай тохиолдлыг “The Lancet Infectious Diseases” сэтгүүл мэдээлэв.
Өвчтөн 29 сарын хугацаанд вакциныг хувиараа худалдан авч, хийлгэжээ.
Магдебург хотын прокурор 130 удаагийн вакцины нотлох баримт цуглуулж, түүний эсрэг залилангийн хэргээр мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлсэн боловч эрүүгийн хэрэг үүсгээгүй аж.
Эрланген-Нюрнбергийн их сургуулийн судлаачдын хэлснээр энэ хүнд вакцинжуулалтын дараа ямар нэгэн гаж нөлөө илрээгүй байна.
Тус их сургуулийн микробиологийн тэнхимийн доктор Килиан Шобер “Бид түүний талаар сонины нийтлэлээс мэдсэн. Дараа нь бид түүнтэй холбогдож, Эрлангэнд янз бүрийн шинжилгээ хийлгэхийг санал болгосон бөгөөд тэрээр үүнийг маш их сонирхож байсан.”
Судлаачид түүнээс шинээр цус, шүлсний дээж авч, хөлдөөж хадгалж байсан өмнөх цусны дээжтэй нь харьцуулан, дархлааны систем вакцинжуулалтад хэрхэн хариу үйлдэл үзүүлж байгааг шинжилжээ.
Ковидын эсрэг вакцин нь бие махбодод өвчинтэй хэрхэн тэмцэх аргыг заах байдлаар ажилладаг.
Тодруулбал, мРНХ буюу “Messenger ribonucleic acid” вакцин нь биеийн эсүүдэд вирусийн генетикийн кодыг урьдчилан таниулж, улмаар дархлааны систем эсрэг биеийн уургууд үүсгэн ковидтой бодитой тулгарсан тохиолдолд тэмцэх боломжтой болдог байна.
Энэ тохиолдолд давтан тунгаар дархлааны системийг хэт идэвхжүүлэх нь зарим эсийг ядрааж болзошгүй гэж доктор Шобер үзэж байсан ч судлаачид 62 настай эрээс үүнийг нотлох баримт олоогүй аж.
Мөн түүнд ковидын халдвар авсан шинж тэмдэг огт байгаагүй байна.
Гэхдээ тэрээр гипер-вакцинжуулалтыг дэмжихгүй гэдгээ хэлээд, 62 настай иргэн дээр хийсэн шинжилгээний үр дүн нь олон нийтэд зориулсан зөвлөмж гаргахад нь хангалтгүй гэдгийг тэмдэглэв.
Эх сурвалж: BBC

#Ковидын эсрэг вакцин, #The Lancet Infectious Diseases, #Эрланген-Нюрнбергийн их сургууль,