Шинэ хувилбарын тархалтаас үүдэн Орос даяар Ковид-19-ийн тохиолдлын тоо нэмэгдэж байгаа талаар тус улсын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах “Роспотребнадзор” мэдэгдэв.
Сүүлийн 2-3 долоо хоногт “KP.3” болон “LB.1” хувилбараар үүсгэгдсэн халдварын тохиолдол 100% болон 400%-иар тус тус өссөн байна.
Мутацилагдсан “FLiRT” хувилбарт багтах эдгээр шинэ хувилбарууд нь эсэд үр дүнтэй халдварлахын зэрэгцээ дархлааны хариу урвалаас зайлсхийх чадвартай аж.
Өнгөрсөн сард Ковид-19-өөр эмнэлэгт хэвтсэн хүмүүсийн тоо мэдэгдэхүйц нэмэгдэж, наймдугаар сарын сүүлийн долоо хоногт улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлэгсдийн тоо 50%-иар өсөж 3,000-д хүрсэн байна.
Эрүүл мэндийн мэргэжилтнүүд тохиолдлын өсөлтийг “FLiRT” хувилбарын тархалттай холбон тайлбарлаж байна.
Есдүгээр сарын эхний долоо хоногт эмнэлэгт хэвтсэн хүний тоо бараг 3,200 болж өсжээ.
“Роспотребнадзор” нь хувийн ариун цэврийг сахих, доторх орон зайг тогтмол агааржуулах, оновчтой чийгшилтэй байлгах, шинж тэмдэг илэрсэн хүмүүст ойртохоос зайлсхийх, өвчний анхны шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт хандахыг зөвлөсөн байна.
Эх сурвалж: The Moscow Times