"Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” түр хороо энэ сарын 19-нд Эрүүл мэндийн яам, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн агуулах-д гэнэтийн шалгалт хийжээ.
Гурван давхар, 1000 m2 талбайтай тус агуулахыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 2021 онд барьж ашиглалтад оруулжээ. Уг агуулах нь гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед эмнэлгийн тусламж, үйлчилгээнд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, тэдгээрийн түүхий эд, вакцин био бэлдмэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, ариутгал халдваргүйтгэлийн бодис, урвалж оношлуурыг хадгалах зориулалт бүхий улс орны стратегийн онцгой ач холбогдолтой объект юм. Тус агуулахад 20 гаруй нэр төрлийн 8 тэрбум гаруй төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл хадгалагдаж байгаа бөгөөд олон улсын байгууллагын тусламжаар ирсэн эм, эмнэлгийн хэрэгсэл зонхилдог аж.
Түүнчлэн Монгол Улсын хэмжээнд онцгой байдлын үед хэрэглэх эрүүл мэндийн нөөцийн агуулах нь нэгдсэн бүртгэлийн системтэй болж чадаагүй, хүний нөөцийн дутагдалтайгаас гадна ковидын үед ашиглагдаж байсан зарим өндөр үнэ бүхий эм, эмнэлгийн хэрэгслийн ашиглах хугацаа нь дууссан байхад уг агуулахад хүргэгдсэн зэрэг алдаа дутагдал, зөрчил байгаад гишүүд шүүмжлэлтэй хандаж, цаашид асуудал бүрийг холбогдох байгууллагад хүргүүлж, цаг тухайд нь арга хэмжээ авах шаардлагатайг сануулав.