Гэрэл зургийг MPA.mn
2021-2024 онд буюу сүүлийн гурван жилийн байдлаар, Монгол Улсын хэмжээнд цахилгаан дугуй буюу суррон, скүүтер, мопедоос үүдэлтэй нийт 887 осол гэмтлийн тохиолдол бүртгэгдсэн гэж ГССҮТ-өөс мэдээллээ.
Харин 2024 онд улсын хэмжээнд суррон, скүүтер, мопедоос үүдэлтэй осол гэмтлийн 532 тохиолдол бүртгэгдэж, тухайн шалтгааны улмаас 3 хүн амь насаа алдсан байна. Нийт тохиолдлын 93.0 хувь буюу 495 нь нийслэлд бүртгэгдсэн бол, 91.2 хувь буюу 485 нь ГССҮТ-өөс тусламж үйлчилгээ авчээ.
Мөн нийт тохиолдлын 67.1 хувь нь /357/ эрэгтэйчүүд, 32.9 хувь нь /175/ эмэгтэйчүүд байгаа бол, тохиолдлын тоо эрэгтэйд 15-19 насанд, эмэгтэйд 5-9 насанд өндөр байгаа юм.
Осол гэмтлийн шалтгаанаар нь авч үзвэл,
• Мопед, суррон, скүүтерээс унах буюу онхолдож гэмтэж, бэртсэн тохиолдол 72.0%,
• Мопед, суррон, скүүтертэй зорчигч автомашинд мөргүүлсэн тохиолдол 17.5%,
• Явган зорчигч мопед, суррон, скүүтерт мөргүүлсэн тохиолдол 9.0%,
• Мопед, суррон, скүүтертэй зорчигчид хоорондоо мөргөлдсөн тохиолдол 1.5% бүртгэгджээ.
Тухайн шалтгаант ослын үед толгой /22.6%/, тохой ба шуу /21.1%/, өвдөг ба шилбэ /18.4%/ зэрэг эрхтнүүд түлхүү гэмтдэг байна.

#онцолсон, #суррон, #скүүтер, #мопед,