АНУ болон холбоотнуудын цэргийн нөөц багасаж байгаа энэ үед Украинд хямд үнэтэй, жижиг хэмжээтэй бөмбөг нийлүүлэх “Boeing” компанийн саналыг Пентагон хэлэлцэж байгааг эх сурвалж мэдээлжээ. Энэ бөмбөгийн тусламжтайгаар Киев фронтын шугамыг давуулж цохилт өгөх боломжтой болох аж.
“Boeing”-ийн санал болгож буй “Газраас хөөргөдөг жижиг диаметртэй бөмбөг” (Ground-Launched Small Diameter Bomb-GLSDB) гэх уг системийг “SAAB AB” компанитай хамтран Украин болон Зүүн Европын холбоотнуудад зориулж 2019 оноос хөгжүүлсэн байна.
Тус компани “GLSDB”-ийг 2023 оны хавар гэхэд нийлүүлэх боломжтой гэдгээ Пентагонд илгээсэн баримт бичигтээ дурджээ. Уг систем “GBU-39” жижиг диаметртэй бөмбөг (SDB) болон “M26” пуужингийн хөдөлгүүрээс бүрдэх ба АНУ эдгээрийн хангалттай нөөцтэй байна.
Өмнө нь АНУ 185 миль (297 км) тусгалтай “ATACMS” пуужингийн хүсэлтийг няцаасан бол “GLSDB” нь 94 миль (150 км) тусгалтай бөгөөд энэ нь хүрч чадахгүй байсан цэргийн чухал ач холбогдолтой объектуудад цохилт өгөх боломжийг Украиндолгох аж.
“SAAB AB”-ын вебсайтад бичсэнээр “GLSDB” нь “GPS” удирдлагатай, хөндлөнгөөс нөлөөлөх зарим оролдлогыг эсэргүүцэх чадвартай, цаг агаарын ямар ч нөхцөлд ашиглах боломжтой, хуягт тээврийн хэрэгслийн эсрэг ашиглах боломжтой байна. Мөн жижиг, эвхэгддэг далавчтай “GBU-39” нь “GLSDB”-ийн байлдааны хошууны үүрэг гүйцэтгэх бөгөөд онгоцноос хаясан тохиолдолд 100 км-ээс дээш зайд нисэж, 90 см-ийн диаметртэй байг онилох чадвартай байна.
Үүний зэрэгцээ, Пентагон 155 мм-ийн их бууны сумыг батлан хамгаалахын гэрээт компаниудад үйлдвэрлэх боломжийг олгох замаар үйлдвэрлэлийг түргэсгэхээр хэлэлцэж байгааг өнгөрсөн долоо хоногт АНУ-ын армийн зэвсгийн худалдан авалтыг хариуцдаг Даг Буш мэдэгдсэн. Уг сумыг одоогоор зөвхөн засгийн газрын байгууламжид үйлдвэрлэж байгаа аж.
Түүнчлэн “Lockheed Martin” компани Оросын хангамжийн шугам, командын постууд, бие даасан танкнуудад амжилттай цохилт өгч байгаа “HIMARS” хөдөлгөөнт пуужин харвагчийн эрэлт хэрэгцээг хангахын тулд үйлдвэрлэлийн хүчин чадлаа хоёр дахин нэмэгдүүлсэн байна. Ингэснээр АНУ-ын №1 батлан хамгаалахын гэрээлэгч нь жилд 96 төхөөрөмж үйлдвэрлэх боломжтой болсон байна.
Эх сурвалж: Reuters

#GLSDB, #АНУ, #Пентагон, #Украины дайн,