Мягмар гарагт Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын албан тушаалтнууд АНУ-д “Омикрон”-ы шинэ дэд хувилбар хурдацтай тархаж байгааг харгалзан холын зайн нислэгийн зорчигчдод амны хаалт зүүх зөвлөмжийг өгчээ.

Европт “XBB.1.5” дэд хувилбар цөөн бүртгэгдсэн боловч нэмэгдсээр байгааг ДЭМБ болон Европын албаны хүмүүс мэдэгдэв.

ДЭМБ-ын Европ дахь онцгой байдлын ахлах ажилтан Кэтрин Смолвуд холын зайн нислэг гэх мэт өндөр эрсдэлтэй нөхцөлд маск зүүх зөвлөмжийг нэн ялангуяа Ковид-19-ийн тархалт өндөр газраас ирж буй нислэгүүдэд хэрэгжүүлэх хэрэгтэй гэж мэдэгджээ.

Өнөөг хүртэл илрүүлсэн “Омикрон”-ы дэд хувилбаруудаас халдварлах хамгийн өндөр чадвартайд тооцогдож буй “XBB.1.5” нь нэгдүгээр сарын 1-7-ны хооронд АНУ-д бүртгэгдсэн нийт тохиолдлын 27.6 хувийг эзэлсэн байна.

Гэхдээ мэргэжилтнүүд одоо ашиглаж буй вакцинууд хүнд шинж тэмдэг, эмнэлэгт хэвтэх, нас барах эрсдэлээс хамгаалсаар байгааг хэлэв.

“XBB.1.5” нь бие даасан халдварын давлагаа үүсгэх эсэх нь хараахан тодорхойгүй байна.

Түүнчлэн албаны хүмүүс геномын тандалт, бусад орноос ирсэн зорчигчдоос шинжилгээ авах, нисэх онгоцны буудал гэх мэт нэвтрэх цэгүүдийн эргэн тойронд бохир усыг хянахыг зөвлөжээ.

Мягмар гарагт мөн Европын Холбооны Нисэхийн Аюулгүй байдлын Агентлаг (EASA) болон Европын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төв (ECDC) Хятад болон Европын Холбооны хооронд хийж буй нислэгүүдэд дээрхтэй адил зөвлөмжийг өгсөн байна.

Нэмээд эдгээр чиглэлд ашигладаг агаарын хөлгүүдийн цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг сайжруулахыг зөвлөжээ.

Эх сурвалж: Reuters

#онцолсон, #АНУ, #дэмб, #Коронавирус, #Омикрон,