Монгол Улсын Боловсролын сайд П.Наранбаяр Бүгд Найрамдах Польш Улсын Шинжлэх ухаан, дээд боловсролын сайд Марчин Куласэктэй уулзан “Дээд боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Польш Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд хоорондын хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд сэтгэл хангалуун байгааг талууд онцлов. 

Түүнчлэн төсөл хөтөлбөрийг 2026 онд шинэчлэн байгуулахтай холбогдуулан Боловсролын сайд П.Наранбаяр тэтгэлгийн тоог нэмэгдүүлэх, суралцагчдын дотуур байрны асуудлыг шийдвэрлэх, боловсролын баримт бичгийг харилцан хүлээн зөвшөөрөх, суралцангаа ажиллах хөтөлбөрийг хэрэгжүүлэх санал дэвшүүллээ.

Энэхүү саналыг Бүгд Найрамдах Польш Улсын Шинжлэх ухаан, дээд боловсролын сайд Марчин Куласэк нааштайгаар хүлээн авч, ойрын хугацаанд хөтөлбөрийг байгуулах чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлэв.

Дээд боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Польш Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд хоорондын хөтөлбөрийн хүрээнд 2021 оноос хойш жил бүр Монгол Улсын 22 иргэнийг Польш Улсад бакалавр, магистрын түвшинд суралцуулж байгаа юм.

#Боловсролын сайд П.Наранбаяр, #сайд Марчин Куласэк,

0 / 1000