Өсвөрийн шатарчдын УАШТ-ний 6 хүртэлх насны ангиллын тэмцээн хөшгөө нээлээ. Тодруулбал, тус ангилалын шигшээ тэмцээн энэ сарын 14-16-нд үргэлжилж байна.
Монголын шатрын холбоо болон Оюуны спортыг дэмжигч АПУ Дэйри | PRO+ Өсвөрийн шилдэг шатарчдын Улсын аварга шалгаруулах хөвгүүдийн 56 дахь, охидын 50 дахь удаагийн шигшээ тэмцээнийг хамтран зохион байгуулж байна.
Нийт 54 сая төгрөгний шагналын сантай тус шигшээ тэмцээнд 6 хүртэлх, 7-8, 9-10, 11-12, 13-14, 15-16, 17-18 насны нээлттэй болон охидын ангиллаар нийслэлийн 378, 21 аймгийн 882 нийт 1260 өсвөрийн шилдэг шатарчид шигшигдэн шалгарсан бөгөөд өөрсдийн уран сэтгэмжээ уралдуулан Монгол улсын аварга цолны төлөө өрсөлдөж байгаа билээ.
Энэ сарын 14-16-нд Тусгаар тогтнолын ордонд цэцэрлэгийн 6 хүртэлх насны Өсвөрийн шилдэг шатарчдын Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн явагдаж байна. 21 аймаг, нийслэлийн нийт 160 бяцхан шилдэг шатарчид 3 өдөр оюун ухаанаа сорин өрсөлдөж, 16-ны өдөр Улсын аваргууд тодрох юм.
Мөн энэ үеэр нэгдсэн тэмцээний багийн дүн гарч Улсын аварга аймаг, академи, клубүүд тодорно.