Нэгдүгээр сарын 28-нд Өмнөд Солонгосын өмнөд хэсэгт орших Гимхэ олон улсын нисэх онгоцны буудлаас Хонконг руу хөөрөхөөр бэлтгэж байсан “Air Busan”-ы зорчигч тээврийн онгоцонд гал гарч, гурван зорчигч хөнгөн гэмтсэн.
Тэгвэл шинжээчид зөөврийн цэнэглэгчийн цэнэг хураагуур доторх тусгаарлагч эвдэрснээс гал гарсан байж болзошгүй гэж урьдчилсан байдлаар дүгнэсэн байна.
Өнөөдөр Өмнөд Солонгосын Тээврийн яамнаас мэдээлснээр гал анх гарч эхэлсэн онгоцны гар тээш хадгалах хэсгээс зөөврийн цэнэглэгч олдсон бөгөөд түлэгдсэн ул мөртэй байжээ.
Мөрдөн байцаагчид цэнэг хураагуурын эвдрэлд юу нөлөөлсөн болохыг тогтоогоогүй байгаа аж.
Энэ нь зөвхөн урьдчилсан дүгнэлт бөгөөд “Airbus A321ceo” онгоцны ослын эцсийн тайлан биш болохыг албаны хүн тэмдэглэсэн байна.
Агаарын тээврийн компаниуд аюулгүй байдлын үүднээс лити-ион батарейтай зөөврийн цэнэглэгч зэрэг төхөөрөмжүүдийг тээшинд өгөхийг хориглодог.
Эдгээр батарейнуудад эвдрэл эсвэл үйлдвэрлэлийн алдаанаас болж богино холболт үүсэж, улмаар хэт халж, галын шалтгаан болж болзошгүй гэж үздэг байна.
Олон улсын иргэний нисэхийн байгууллагын удирдамжийн дагуу 2016 оноос хойш бүх төрлийн лити-ион батарейг зорчигч тээврийн онгоцны тээшний хэсэгт авч явахыг хориглосон байдаг аж.
“Air Busan”-ы онгоцонд гал гарснаас хойш долоо хоногийн дараа агаарын тээврийн компани энэ дүрмээ улам чангатгаж, зорчигчдод гар тээшинд зөөврийн цэнэглэгч авч орохыг зөвшөөрөхгүй гэдгээ зарласан.
“China Airlines”, “Thai Airways”, хамгийн сүүлд “Singapore Airlines” болон түүний хямд өртөгтэй нэгж “Scoot” зэрэг авиа компаниуд мөн дөрөвдүгээр сарын 1-ээс эхлэн онгоцонд зөөврийн цэнэглэгч ашиглахыг хориглосон байна.
Түүнчлэн хоёрдугаар сарын 28-нд Өмнөд Солонгосын засгийн газар зорчигчдыг зөөврийн батарей болон цэнэглэгчийг гар тээшний хэсэгт хадгалахын оронд биедээ авч явах шаардлагатай болсныг зарлажээ.
Эх сурвалж: BBC

#Онгоцны осол, #Өмнөд Солонгос, #Air Busan,