Өнөөдөр Украины Одесса боомт хотод Оросын эсрэг нэртэй тэмцэгчийг буудан хөнөөсөн хэрэг гарсныг Украины хууль сахиулах байгууллага мэдэгдэв.
31 настай хохирогчийн нэрийг зарлаагүй ч Украины хэвлэлүүд түүнийг 2014 онд тухайн үеийн Украины ерөнхийлөгчийн эсрэг Майданы хувьсгалд оролцсон блогчин, нэгэн цагт хэт барууны үзэлтэй “Пра́вий се́ктор” бүлэглэлийн гишүүн байсан Дем'ян Ганул болохыг мэдээлжээ.
Үндэсний цагдаагийн газар энэ хэргийг захиалгаар үйлдсэн санаатай аллага гэж үзэж байгаагаа “Telegram” дахь мэдэгдэлдээ дурдсан байна.
Мөн хэргийн үеийн буй дүрс бичлэгийг “Telegram” сувагтаа нийтэлжээ. Бичлэгт нэгэн биерхүү эр газар хэвтэж буй хүний толгой руу буу чиглүүлэн буудаж, дараа нь хэргийн газраас явж буй нь бичигдсэн байна.
Украины Дотоод хэргийн сайд сэжигтнийг эрэн сурвалжлахад туслах “тодорхой сэжүүр” байгааг хэлээд, үндэсний цагдаагийн газрын дарга мөрдөн байцаалтыг удирдан явуулахаар Одесса руу явж байгааг мэдэгджээ.
Оросын төрийн хэвлэлүүд Ганулыг 2014 оны тавдугаар сард Оросыг дэмжигчид болон Украины эв нэгдлийг дэмжигчдийн хооронд болсон мөргөлдөөний үеэр “Одесса дахь Үйлдвэрчний эвлэлийн ордныг галдан шатаасан неонацист” хэмээн зарлаж байжээ.
Москвагийн шүүх 2024 оны дөрөвдүгээр сард Ганулыг Зөвлөлтийн үеийн дайны дурсгалт газруудыг сүйтгэсэн зэрэг хэд хэдэн хэрэгт буруутгаж, 20 хүртэл жилийн хорих ял оногдуулсан байдаг.
Ганул нь удаа дараагийн заналхийллийн улмаас цагдаагийн байгууллагаас хамгаалалт хүссэн талаар Украины хэвлэлүүд өнгөрсөн долдугаар сард мөн мэдээлж байжээ.
Эх сурвалж: Reuters

#УКраин, #Дем'ян Ганул, #Оросын эсрэг тэмцэгч,