Пүрэв гарагт Испанийн парламент транс хүмүүсийн эрх, үр хөндөлт, сарын тэмдгийн үеийн амралтын тухай хуулиудыг баталлаа.
Зүүн жигүүрийн эвслийн засгийн газрын өргөн барьсан хуулийн төслийг 191 гишүүн дэмжиж, 60 нь эсэргүүцэж, 91 нь санал өгөхөөс түдгэлзсэн байна.
Ингэснээр Испани улс сарын тэмдгийн амралтыг нэвтрүүлсэн Европын анхны улс болжээ.
Мөн энгийн мэдүүлэг гаргаснаар иргэний үнэмлэх дээрх хүйсээ өөрчлөхийг зөвшөөрсөн дэлхийн анхны орнуудын нэг болсон байна.
Өмнө нь Испанид бичиг баримт дээрх хүйсийг өөрчлөхийн тулд хоёр жилийн хугацаанд хүйсийн дисфори болон дааврын эмчилгээ хийлгэснийг нотлох эмнэлгийн дүгнэлтийг насанд хүрэгчдээс шаардлагатай байв. Насанд хүрээгүй хүмүүсийн хувьд шүүхээс заавал зөвшөөрөл авах ёстой байжээ.
Харин шинээр батлагдсан хуулиар 16 ба түүнээс дээш насныханд тулгардаг олон бэрхшээлийг арилгасан байна. Мөн 14, 15 насныхан эцэг эх, хууль ёсны асран хамгаалагчийнхаа зөвшөөрлөөр хүйсээ өөрчлөх хүсэлт гаргах боломжтой болжээ. Харин 12, 13 насны насанд хүрээгүй хүмүүс шүүхээс зөвшөөрөл авах шаардлагатай хэвээр байна.
Мөн хүний бэлгийн чиг баримжааг өөрчлөх зорилготой “эмчилгээ”-г хориглож, транс хүмүүсийг ажиллах хүч, боловсрол, орон сууцанд хамруулах засгийн газрын арга хэмжээг уг хуулиар тодорхойлсон байна.
Испанийн парламент мөн 16, 17 настай хүүхдийг эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр үр хөндөлт хийлгэхийг зөвшөөрсөн өөр хуулийг баталжээ.
Уг шинэ хуулиар улсын эмнэлэгт үр хөндөх ажилбар хийлгэх боломжийг нээлттэй болгожээ. Тус улсад эрүүл мэндийн салбарын олон эмч нар шашны шалтгаанаар үр хөндөлт хийхээс татгалздаг тул үр хөндөлтийн 80 гаруй хувийг хувийн эмнэлгүүд хийдэг байна.
Үүний зэрэгцээ, пүрэв гарагт сургууль, хорих ангиудад ариун цэврийн хэрэглэл үнэ төлбөргүй олгох, улсын эрүүл мэндийн төвүүдэд жирэмслэлтээс хамгаалах дааврын эм болон дараа нь уудаг эмийг үнэ төлбөргүй олгох асуудлыг хуульчилсан байна.
Эх сурвалж: DW

#Испани, #транс эрх, #үр хөндөлт, #хүйс солих,