Монгол Улсын Их Хурлын гишүүн, Олон улсын парламентын холбоо (ОУПХ)-ны Парламенчдын хүний эрхийн хорооны ерөнхийлөгч О.Номинчимэг, Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга нар Бүгд Найрамдах Нэгдсэн Танзани Улсын Аруша хотноо 2026 оны 10 дугаар сарын 5-наас 9-ний өдрүүдэд зохион байгуулагдсан ОУПХ-ны Ассамблейн 153 дугаар чуулганд оролцлоо.

“Бүгдэд тэгш боломж олгох, итгэлцэл болон хүртээмжтэй байдлыг хангах замаар сайн засаглалыг бэхжүүлж, олон нийтийн чадавхыг нэмэгдүүлэх нь” гэсэн Ерөнхий хэлэлцүүлгийн сэдвийн дор чуулсан энэхүү арга хэмжээ 2026 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Аруша хотын олон улсын хурлын төвд албан ёсоор нээлтээ хийж парламентын ардчилал, сайн засаглал, хүний эрх, иргэдийн оролцоо, нийгмийн хүртээмжтэй байдлыг бэхжүүлэх асуудлаар санал бодол, туршлагаа солилцох боломжийг дэлхийн 130 улсын 700 гаруй парламентын гишүүдэд олголоо.

ОУПХ-ны Ассамблейн чуулган нь улс орнуудын парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын тулгамдсан асуудлаар харилцан ойлголцлыг бэхжүүлэх, ардчилсан засаглал, тогтвортой хөгжлийг дэмжихэд парламентын гүйцэтгэх үүрэг, оролцоог нэмэгдүүлэх чухал индэр байсаар ирсэн.
Монгол Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг чуулганы үеэр өөрийн удирддаг (ОУПХ)-ны Парламенчдын хүний эрхийн хорооны хорооны хуралдаан удирдан, улмаар Холбооны Гүйцэтгэх хороонд тайлагнасан бол Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга Ашигт малтмалын сэдвээрх салбар хэлэлцүүлэгт үндсэн илтгэгчээр уригдан оролцов.
Гадаад хамтын ажиллагааны газар
Эх сурвалж: Парламент

#парламент, #улсын их хурал, #PARLIAMENT.MN, #их хурал,