Гэрэл зургийг MPA.mn
Аравдугаар сарын 9-нөөс 11-ний өдрүүдэд баруун болон хойд бүсийн аймаг, сумдын нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна.
Тодруулбал, аравдугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Баян-Өлгийн ихэнх, Увс, Ховд, Завханы хойд, Хөвсгөлийн баруун сумдын нутгаар хур тунадас орно. Харин 10-ны өдөр Баян-Өлгий, Ховд, Хөвсгөлийн зарим, Увс, Завхан, Булганы хойд сумдын нутгаар хур тунадас орох юм.
10-нөөс 11-нд шилжих шөнө Завханы зүүн, Говь-Алтайн хойд, Хөвсгөл, Архангайн ихэнх, Булганы зарим сумдын нутгаар, 11-ний өдөр Хөвсгөлийн зүүн, Өвөрхангайн хойд, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтийн зарим сумдын нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.
Мөн Алтайн уулархаг нутаг болон Арц Богдын өвөр хоолойгоор салхи секундэд 15-17 метр, зарим үед 20 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурах төлөвтэй байна.
Агаарын температур: Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндий болон Хүрэнбэлчир орчмоор 3-8 градус, Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл орчмоор 9-14 градус дулаан байна.
Харин Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнодын тал нутгаар 19-24 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байх төлөвтэй байна.

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3587