Японы Эрүүл мэндийн яамны зөвлөл анх удаа үр хөндөлтийн эмэнд зөвшөөрөл олгосон нь нөхөн үржихүйн эрхийн төлөөх томоохон алхамд тооцогдож байна.
Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр тус яамны эмийн зөвлөл баасан гарагт Британийн “Linepharma” компанийн “MeFeego Pack” нэртэй үр хөндөлтийн эмэнд зөвшөөрөл олгосон байна.
Тус яам анх нэгдүгээр сард уг эмийн талаар хэлэлцэж эхлээд, олон нийтийн санал бодлыг онлайн порталаар дамжуулан сонсжээ. Одоо Эрүүл мэндийн сайд эцсийн байдлаар баталснаар эмийг зах зээлд худалдаалах боломжтой болох юм.
Эм нь хоёр төрлийн шахмалаас бүрдэх ба жирэмсний есөн долоо хоног хүртэлх хугацаанд хэрэглэх боломжтой. Японд хийсэн эмнэлзүйн туршилтад оролцогчдын 93 хувьд нь эм 24 цагийн дотор үр дүнгээ өгчээ.
Одоогоор Японд кюретаж буюу умайн доторх эдийг металл багажаар авах болон гуурсаар эдийг сорох гэсэн мэс заслын хоёр аргаар үр хөндөлт хийдэг байна. ДЭМБ-аас кюретажийг эрсдэлтэй, илүү их өвддөг, “хоцрогдсон” арга гэж тодорхойлсон бөгөөд сорох арга эсвэл эмийн аргаар үр хөндөлт хийхийг уриалдаг.
Үр хөндөлтийн эмэнд зөвшөөрөл олгосон зөвлөлийн шийдвэрийг тус улсын эмнэлгийн мэргэжилтнүүд сайшаасаар байна.
Эх барих эмэгтэйчүүдийн эмч Канако Инаба "Twitter" хуудсандаа үр хөндөлтийн эмийг зөвшөөрсөн явдал нь бэлгийн боловсролыг сайжруулах, жирэмслэлтээс хамгаалах аргуудын талаарх мэдлэгийг дээшлүүлэх боломж гэж бичжээ.
Үр хөндөлтийн мифепристоныг анх 1988 онд Францад, 2000 онд АНУ-д баталж байсан ба Японы идэвхтнүүд олон жилийн турш энэ төрлийн эмэнд зөвшөөрөл олгохыг шаардаж ирсэн байна.
Японы алдартай эх барих эмэгтэйчүүдийн эмч Михён Сонг тус улсын маргаантай үр хөндөлтийн тухай хуулийг энэ үеэр хөнджээ. Одоогийн хуулиар Японд эхнэр, нөхөр хоёрын хоёулангынх нь зөвшөөрлөөр үр хөндөлт хийхийг зөвшөөрдөг бөгөөд зарим хүмүүс үүнийг эмэгтэйчүүдийн бие даан шийдвэр гаргах эрхийг үгүйсгэсэн хууль гэж үздэг байна.
Түүнчлэн Японы хууль тогтоомжийн дагуу жирэмслэлт нь хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болзошгүй эсвэл хүчингийн улмаас жирэмсэн болсон тохиолдолд үр хөндүүлэх боломжтой байдаг.
Эх сурвалж: CNN

#үр хөндөлт, #Япон, #нөхөн үржихүйн эрх,