НИЙГЭМ

БНСУ-аас өнөө орой 256 иргэн эх орондоо ирнэ

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд өнөөдөр 19:00 цагт газардах хуваарьтай байна.

 Тус нислэгээр нийт 256 иргэн эх орондоо ирнэ. Үүний 12 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 11 нь жирэмсэн, 13 нь өндөр настан, 24 нь эрүүл мэндийн шалтгаантай, 20 нь түр саатуулах байранд байсан, 92 нь бусад шалтгаантай иргэн байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet