Лхагва гарагийн байдлаар 7 сая гаруй америкчууд Ковид-19-ийн вакцины шинэчлэгдсэн нэмэлт тунд хамрагдсан болохыг АНУ-ын Эрүүл мэндийн яам мэдээлжээ.

“Moderna”, “Pfizer” болон “BioNTech” компанийн шинэчилсэн вакцинууд нь энэ жилийн ихэнх хугацаанд АНУ-д давамгайлсан “Омикрон”-ы “XBB.1.5” дэд хувилбарт чиглэсэн зорилтот вакцинууд юм.

АНУ-ын зохицуулагчид мөн энэ долоо хоногт “Novavax” компанийн вакцинд зөвшөөрөл өгчээ.

Тус улсын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн зөвлөмжийн дагуу “Pfizer” болон “Moderna”-ийн вакциныг есдүгээр сарын 12-оос тарааж эхэлсэн байна.

Өнгөрсөн жилийн нэмэлт тунг энэ жилтэй харьцуулахад 10-аад өдрийн өмнөөс хүмүүст тарьж эхэлсэн бөгөөд 2022 оны есдүгээр сарын 28 гэхэд бараг 7.6 сая хүн вакцины нэмэлт тунд хамрагдсан байжээ.

АНУ-ын нийгмийн эрүүл мэндийн ажилтнууд ард иргэдээ вакцинжуулалтад өргөн хүрээнд хамрагдана гэж таамаглаж байгаа ба 6 сар ба түүнээс дээш насны хүн бүрийг шинэчилсэн вакцинд хамрагдахыг зөвлөжээ.

Гэсэн ч цар тахлын оргил үе буюу 2021 онд вакциныг анх нэвтрүүлснээс хойш эрэлт нь улам буурсаар байгаа аж.

Европын өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төв (ECDC)-ийн мэдээлснээр Европын орнуудын талаас илүүд нь өвчлөл нэмэгдэж байгаа ба вакцинжуулалтын ажил мөн эрчимжжээ. 

Их Британийн хувьд ковидын эсрэг вакцинжуулалтын хөтөлбөр есдүгээр сард эхэлсэн байна.

Ковидын вакцинд 65 ба түүнээс дээш насныхан, жирэмсэн эмэгтэйчүүд, асрамжийн газарт амьдардаг хүмүүс, эрүүл мэнд, нийгмийн халамжийн ажилтнууд, тодорхой өвчнөөр урт хугацаанд эмчлүүлж буй хүн, эсвэл өвчтэй хүнтэй хамт амьдардаг хүмүүс хамрагдах боломжтой аж. Аравдугаар сарын 2-ны байдлаар эдгээр хүмүүсийн 10 гаруй хувь нь нэмэлт тунд хамрагдсан байжээ.

Франц улс өнгөрсөн долоо хоногт Ковид-19-ийн эсрэг вакцинжуулалтын шинэ кампанит ажил эхлүүлсэн бөгөөд халдварт өртөх өндөр эрсдэлтэй бүлгийн хүмүүсийг шинэчилсэн вакцинд хамрагдахыг уриалж байгаа аж.

Эх сурвалж: Reuters, BBC

#“Ковид-19”, #вакцинжуулалт, #шинэчилсэн вакцин,