Нийслэлийн Ерөнхий боловсролын 97 дугаар сургуулийн бага ангийн багш сурагчаа зодсон гэх асуудал олон нийтийн дунд шүүмжлэл дагуулаад байна.
Тухайн багшийг өчигдөр /2022.03.16/ ажлаас нь чөлөөлсөн бөгөөд эл асуудалд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Би бичлэгийг нь үзсэн. Үнэхээр хүүхэд зодсон. Зодох зодохдоо хүнд хэлбэрээр зодсон бичлэг. Тиймээс сургуулийнх нь Ёс зүйн зөвлөл нь хуралдаж, тухайн багшийг ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан гэж харж байна. Тэр багшийг өрөвдөөд байх шаардлага байхгүй. Цаашдаа ч гэсэн том гашуун сургамж болох ёстой" хэмээн байр сууриа илэрхийллээ.