Шүүхийн ерөнхий зөвлөлөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ШЕЗ-ийн гишүүн Э.Зоригтбаатар "Шүүхийн ерөнхий зөвлөл нь Үндсэн хуульд зааснаар шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангаж ажиллах чиг үүрэгтэй. Энэ хүрээнд есөн жилийн турш шийдэгдээгүй 13 шүүгчийн асуудлыг эцэслэн шийдсэн. Үндсэн хуулийн цэц, шат шатны шүүх, Ерөнхийлөгч, УИХ, Байнгын хороо, Хуульчдын холбоо зэрэгт хандаад шийдүүлж чадаагүй асуудлыг эцэслэсэн.
Хохирсон шүүгч нарыг томилуулахаар Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн. Эдгээр шүүгчийг өмнө нь түдгэлзүүлсэн зүйл огт байхгүй, зарлиг нь гараагүй алга болсон. Бодитоор тогтоогдсон зүйл байгаагүй.
2013 онд Шүүх байгуулах тухай хууль гарч шүүгчдийг томилсон. Гэхдээ тус шүүгчдийг томилсон тодорхой шийдвэр гараагүй. Улмаар Үндсэн хуулийн цэцийн 2015 оны дүгнэлт гарсан. Уг дүгнэлтэд 2013 оны Шүүх байгуулах тухай хууль үндсэн хууль зөрчсөн байна гэж үзсэн. Энэ хугацаанд гурван шатны шийдвэр нь гарсан" гэсэн юм.

#live, #шүүхийн ерөнхий зөвлөл,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3557