Өнөөдөр /2026.10.10/ цахим орчинд нэр бүхий группэд "Баавгай явж байна" гэх мэдээлэл нийтлэгдсэн. Мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулахад иргэн "Б" нь хиймэл оюун ухаан ашиглан, хуурамч зураг бүтээж, цахим орчинд нийтэлсэн нь тогтоогдсон. 

Хуурамч мэдээлэл түгээсэн иргэнд Зөрчлийн тухай хуулийн 15.9-д зааснаар хариуцлага тооцлоо.Иргэд та бүхэн цаг үеийн нөхцөл байдлыг ойлгож, худал мэдээ, мэдээлэл түгээхгүй байхыг анхаарна уу. Худал мэдээлэл нь бодит нөхцөл байдлыг гуйвуулж, иргэдийн дунд айдас, түгшүүр үүсгэж болзошгүй.

#Баавгай,