Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс сэтгүүлч Т.Шинэбаярыг хойшлуулшгүйгээр баривчилсан шийдвэрийг хүчинтэйд тооцжээ.

Тодруулбал, 2026 оны аравдугаар сарын 10-ны өдөр прокуророос Т.Шинэбаярыг хойшлуулшгүйгээр баривчилсан шийдвэрийг хүчинтэйд тооцуулах санал гаргасныг шүүх хүлээн авч хянан шийдвэрлэсэн байна.

Түүнийг 2026 оны аравдугаар сарын 10-ны өдрийн 05:10 цагаас эхлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэлээр баривчилжээ. Тус заалтад хэргийн газар болон тухайн хүний хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд хэргийн ул мөр илэрсэн нөхцөлийг тусгасан байдаг.

Уг асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч, хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзоригоос нэр бүхий фэйсбүүк хуудсаар нийтийн албан тушаалтнуудын ажил, албан тушаал, албаны чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой эрх, хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд нь хохирол учруулж болзошгүй агуулгатай мэдээлэл тараасан гэх гомдол гаргажээ. Уг гомдлын дагуу хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байгаа аж.

Шүүх хэрэг бүртгэлтийн явцад цугларсан нотлох баримт болон прокурорын саналыг хэлэлцээд, тухайн нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэн, сэжигтний хувийн байдал болон холбогдсон хэргийн шинжийг харгалзан баривчилсан шийдвэрийг хүчинтэйд тооцсон байна.