Владимир Путин Украины дайныг удаан хугацаанд үргэлжлүүлэхээр бэлтгэж байгаа бөгөөд зүүн хэсэгт ялалт байгуулсан ч мөргөлдөөнийг зогсоохгүй байх магадлалтай гэж АНУ-ын тагнуулын алба анхааруулжээ.
Оросын зэвсэгт хүчний Украины нийслэл Киев хотыг эзлэх оролдлого бүтэлгүйтсэний дараа Москва Донбасс бүсийг эзлэхээр цэрaгээ дахин төвлөрүүлсэн. Одоо Украины зүүн хэсэгт ширүүн тулаан үргэлжилж байгаа хэдий ч Оросын хүчнүүд мухардалд орсон хэвээр байна гэж АНУ-ын тагнуулын алба мэдэгдэв.
Мягмар гарагт Үндэсний тагнуулын газрын дарга Аврил Ханс АНУ-ын Сенатын хорооны сонсгол дээр хэлэхдээ “Путин Донбассаас гадна үндсэн зорилгоо орхиогүй хэвээр байгаа боловч түүний амбиц болон одоогийн Оросын ердийн цэргийн хүчин чадал хоёрын хооронд үл нийцэх байдал үүсээд байна” гэж хэлжээ.
Мөн Путин АНУ болон түүний холбоотнуудыг Украинд цаашид дэмжлэг үзүүлэхээс сэргийлэхийн тулд Оросын цөмийн зэвсгийг үргэлжлүүлэн сурталчлах болно. Гол анхаарлаа зүүн болон өмнөд рүү шилжүүлсэн нь түр зуурын тактик байх магадлалтай гэв.
Путин Орос эсвэл түүний дэглэмд оршин тогтнох аюул заналхийлэх хүртэл цөмийн зэвсэг хэрэглэхгүй. Гэхдээ Украины дайнд ялагдах магадлалыг ийм аюул заналхийлэл гэж үзэж магадгүй гэж Хайнс анхааруулав.
Тэрээр хэлэхдээ Оросын удирдагч олон тооны тив хоорондын хөдөлгөөнт пуужин, хүнд бөмбөгдөгч онгоц, стратегийн шумбагч онгоцыг төвлөрүүлж томоохон хэмжээний цөмийн сургуулилт хийх зэргээр цөмийн зэвсэг хэрэглэхээсээ өмнө “дохио” өгч магадгүй гэж үзэж байна.
Путин Луганск, Донецк бүс нутгийг байлдан дагуулж, тэдгээрийн эргэн тойронд хамгаалалтын бүс байгуулж, Крымд хүрэх хуурай замыг баталгаажуулах бодолтой байгаа. Энэ хүрээнд хойгийн усан хангамжийг баталгаажуулах зорилгоор Крымийн хойд хэсэгт орших Херсонд хүчээ тогтоохыг хүссэн.
Цаашлаад хуурай замыг Москвад эзлэгдсэн Молдавын Приднестровск бүс нутаг хүртэл сунгаж, улмаар Украины Хар тэнгисийн бүх эргийг хяналтандаа байлгахыг хүсэж байгаа гэж Хайнс тагнуулын дүгнэлтэд үндэслэн хэлэв.
Гэсэн ч Одесса хотыг эзлэн авах, хуурай замыг Приднестровск руу сунгахын тулд Путин бүрэн дайчилгаа зарлах шаардлагатай гэж Хайнс тайлбарлав.
Эх сурвалж: BBC, The Guardian

#АНУ, #ОХУ, #Путин, #Украины дайн,