Өмнөд Солонгосын “BTS” хамтлаг “завсарлага” авч байгаагаа мягмар гарагт мэдэгдэв. Хамтлагийн ойн баярт зориулсан уламжлалт “FESTA” оройн зоогийн үеэр хамтлагийн гишүүд бие дааж ажиллахаар болсон тухайгаа мэдэгдсэн байна.

Харин “BTS” хамтлагийн харьяалагддаг “Hybe” компани “Зарим зүйлийг тодорхой болгохыг хүсэж байна. Тэд ‘завсарлага’ аваагүй, гэхдээ одоогоор зарим бие даасан төслүүдийг судлах, янз бүрийн хэлбэрээр идэвхтэй ажиллахад цаг хугацаа шаардагдана” гэжээ.

Оройн зоогийн үеэр хамтлагийн гишүүд өмнөх зүйлсээ эргэн дурсаж, ирээдүйн талаар ярилцсан бөгөөд нэг цаг гаруй үргэлжилсэн тэдний яриа бүтнээрээ “YouTube”-ийн албан ёсны сувагт тавигдсан байна.

“FESTA”-ийн үеэр хамтлагийн гишүүн RM “BTS”-ийн хувьд маш их амжилтанд хүрсэн ч гишүүд хувь хүнийхээ хувьд өсөж, төлөвших хэрэгтэй гэж хэлжээ.

Тэрээр “Би үргэлж ‘BTS’-ийг бусад хамтлагуудаас өөр гэж боддог байсан. Гэхдээ ‘K-pop’-ын од төрүүлэх системийн нэг асуудал бол төлөвших хугацаа өгдөггүй явдал юм. Байнга дуу бүтээж, ямар нэгэн зүйл хийх ёстой байдаг” гэж ярьжээ.

RM цааш нь “BTS”-ийн хамтлагийн ирээдүйг, мөн гишүүдийн хувьд цаашид хэрхэх талаараа сайтар бодохыг хүсэж байна гэсэн байна.

Бусад гишүүд ч түүнтэй санал нэгдэж, завсарлага авах нь хэцүү шийдвэр гэдгийг нэмж хэлэв.

Хамтлагийн гишүүн Жимин “Бид фенүүдийнхээ тухай бодохгүй байж чадахгүй. Бид шүтэн бишрэгчдэдээ дурсагдах тийм л уран бүтээлч байхыг хүсдэг” гэж хэлжээ. Тэрээр “хүнд хэцүү үеийг” туулсан гэж хэлээд “Бид өөрсдийн мөн чанарыг олохыг хичээж байгаа бөгөөд энэ нь маш хэцүү бөгөөд урт үргэлжлэх үйл явц юм” гэж тайлбарлав.

Харин V хамтлаг тараагүй гэдгийг онцлоод “дараа нь дахин нэгдэх үед бидний хамтын ажиллагаа бусадтай адилгүй байх болно” гэж хэлжээ.

“BTS” хамтлаг 2013 онд анхны цомгоо гаргаж байв. Тэдний “Dynamite”, “Butter” болон “Coldplay” хамтлагтай хамтарсан “My Universe” зэрэг олон дуунууд дэлхий даяар хит болж байсан бөгөөд “IFPI”-ийн мэдээлснээр 2021 оны дэлхийн хамгийн их борлуулалттай уран бүтээлчээр шалгарчээ.

Эх сурвалж: BBC

#“BTS” хамтлаг, #BTS, #Өмнөд Солонгосын “BTS” хамтлаг,