Өчигдөр буюу зургаадугаар сарын 11-нд “SpaceX” компани Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр  IPO-гоо гаргаснаар тус компанийн үүсгэн байгуулагч, “Тесла”, X зэрэг хэд хэдэн том компанийн эзэн Илон Маск дэлхийн түүхэнд анх удаа нэг их наяд буюу триллион долларын хөрөнгөтэй  хүн боллоо. 

“SpaceX” компани одоогийн санхүүжилтийн хэлбэрээ өргөжүүлэх, “Starship” хэмээх хүнд даацын пуужингийн хөгжүүлэлтээ эрчимжүүлэх, дэлхийг тойрсон “Starlink” хиймэл дагуулын сүлжээг тэлэх, мөн Ангараг руу нислэг үйлдэх төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх хөрөнгө босгох зорилгоор ийнхүү IPO гаргаж буй. Энэхүү IPO-г “Morgan Stanley”, “Goldman Sachs”, “JPMorgan Chase” зэрэг  санхүүгийн байгууллагууд даатган ажиллаж, олон нийтэд нийт 625 сая ширхэг хувьцааг санал болгосноор 75 тэрбум долларын хөрөнгө босгосон нь түүхэн дэх хамгийн том IPO болон бүртгэгдлээ.

Эхний өдөр хувьцааны үнийг 120 ам.доллараар тогтоосон бөгөөд арилжаа эхэлснээс хойш ердөө таван минутын дотор 30 хувиар өсч, эцэст нь 185 долларт хүрэн, нийт 54 хувийн өсөлттэйгээр арилжаа хаагджээ. 

Илон Маск нь автомашин, сансар судлал, хиймэл оюун ухаан, нийгмийн сүлжээний салбарт нөлөө бүхий бизнесмэн бөгөөд түүний “Tesla” компани цахилгаан автомашины салбарт хувьсгал хийсэн бол “SpaceX” нь дахин ашиглах боломжтой пуужин бүтээж, сансар судлалын салбарыг өөрчилж буй гэж ажиглагчид онцолж байна. 

Эх сурвалж: Reuters 

Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

#илон маск, #“SpaceX”  компани IPO, #“SpaceX”  компани,