Элчин сайд Ө.Батбаяр 2026 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Төрийн департаментад зохион байгуулагдсан “Спортын дипломат ажиллагааны чиглэлээрх хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулах ёслолын ажиллагаанд оролцов.Тус санамж бичигт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, “Ultimate Fighting Championship”-ийн Ерөнхийлөгч Дана Уайт нар гарын үсэг зурав. Санамж бичгийн хүрээнд Төрийн департамент болон UFC нь холимог тулааны спортоор дамжуулан төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд спортын дипломат ажиллагааг шинэ түвшинд гаргах, улс орнуудын харилцан ойлголцол, хамтын ажиллагааг спортын үнэт зүйлсээр дамжуулан бэхжүүлэх зорилготой юм.Мөн 2026 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Цагаан ордонд зохион байгуулагдах “UFC Fight Night” арга хэмжээ нь спортын дипломат ажиллагааг олон нийтэд сурталчлах, спортын эерэг нөлөөллийг түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг онцлов.

#UFC,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3567